Friday, April 22, 2011

"АхА" нэвтрүүлэгт оролцсон оролцогчдын зүгээс асуултад хариулсан зарим сонин хариултуудаас

За хадуураад шал өөр юм оруулчихая. Оллоо дээр нэг ийм байхаар нь уншсан чинь элэг хөших шахлаа.

"АхА" гээд нэг нэвтрүүлэг байдгыг хүмүүс мэдэх байх. Элдэв асуулт асууж, оролцогчид хариулж явсаар хамгийн сvvлд хэн бүх асуултуудад хариулж чадсан ялдаг нэгэн тєрлийн тэмцээн. Энэхvv нэвтрvvлэгт янз л бvрийн асуулт асууж хүмүүс янз бүрээр хариулдаг. Миний мэдэхийн нэг удаа дуучин Номин ороод "жилд хэдэн өдөр байдаг вэ" гэсэн чинь "300" гэж хариулж байсан хэхэ.
Тодотговол:
- Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай сэцэн хатан
Ийм л байна.

-Тvнтгэр євгєн тvмэн жадтай тэр юу вэ?
-Чингис хаан

-Бєртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
- Идсэн

-Сvн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж vлгэрт гардаг вэ?
-Богд уул

-Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ?
-ICE

- Мєсєн дээр мєнгєн аяга. Тэр юу вэ?
- Оньсого

- Ах нь сургадаг, Дvv нь...?
- таг дvлий

- Чингис хаан ямар хvн байсан бэ ?
- Хєєрхєн

- Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: - Дэлvv
Оролцогч 2: - Хэлvv

- Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
- Галын наадам

-Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас
Хvний хvv юу євєртєлж ирдэг вэ?
-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ
-Бямбын Ренчин

- Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ?
- ЭЗО-ийн багш

-Vлгэрт хараацай шувууны сvvлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

Хєтлєгч
-Монгол гэрт тонгойхгvй орох бол юунд толгойгоо цохих вэ?
Оролцогч
1. Багана
2. Босго
3. Авдар...

-Монгол Улсын тэргvvн хатагтай?
-Єvлэн

Хєтлєгч
- Монголчууд ямар ясыг сайн мєлжвєл хєєрхєн хvvхэдтэй болно гэдэг вэ?
Оролцогч
- Євдєг
- Хvзvvний яс...

- Дэлхийн хvvхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хvн ?
- Дашдоржийн Нацагдорж
- Александр Степанович ??????????

-Монгол Улсын анхны ерєнхийлєгч хэн бэ?
1. Чингис хаан
2. Сvхбаатар

- Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас тvлхэн амийг нь хороосон бэ?
- Ээж хад

- Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ?
- витафит /хvvхдийн АХА/

- Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм

Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
- Хєлєєрєє

- Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
- жирэмсэлдэггvй мал
- азарга

- 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
- Ирак

- Попкорныг юугаар хийдэг вэ?
- Нефьтээр

- Майга бор гэж ямар амьтан бэ?
- Хонь

- Тэмээ яагаад ярьдаггvй вэ?
- Хэлгvй

- Монголын тєрийн сvvлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
- Цолмон

- Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай цэцэн хатан

- Элбэгдорж хэд дэхь ерєнхий сайд байсан бэ?
- Анхны
- Анхны ??
- Сvvлийн

- Жэнтэлмэн гэж хэнийг хэлэх вэ?
- Гадаад
- Ямар гадаад хvн гэж?
- хмммм ... Баян хvнийг

- Тэмvжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
- Их иддэг болохоор нь

- Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
- Цахилдаг хєхєєрєє

- Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
- Андуураагvй байгаасай гэж бодно.

-Унагалдаггvй гvvг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гvv

- Аавын аавыг юу гэж дууддаг вэ? ( хариулт - Євєє )
- Хєгшин аав.

- Єндєр жил хэдэн хоногтой вэ? ( хариулт - 366 )
- 1026

- Лам хvн хоолоо идэхийг юу гэдэг вэ? ( хариулт - гvнцэг барих )
- Худрах (= хулгайлах)

- Монголчууд мэндлэхдээ биеийн хvндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
- Цогцос

- Зvчи гэж юу гэсэн vг вэ?
- Хvнийх

- Хvн хэдэн хуруутай вэ?
- 5

- Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
- Симба

- Аманд орохдоо рашаан ундаа мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?
- Кимчи

- Дунд чємєг хаана байдаг вэ?
- Дунд хуруунд

- Тvвдэнгийн бор гэж хэн бэ?
- Хурдан морь

- Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
- 21

- Цэдэнбал гэж хэн бэ?
- Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

- "Гэмт хэрэгтэн гишгэх газаргvй" гэдэг vг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт

- Гурван хvv тєрvvлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм

- Дэлхийн хамгийн том амьтан
- Туулай

- Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал...?
- Могойн гэрэл...

- Доод уруулыг юу гэдэг вэ? /xємxий/
- Хэлvv

- Цэцнийг vг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугvй байхад/
- Уурлахад

- Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
- Архангай

- Аливаа юмны хэлбэр дvрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
- Хамар

- Манай гариг хэдэн эх газартай вэ?
- Зууун хорин зургаа байхаа
- Зуууун хорин долоо

- Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /зєв хариулт Исмел тайж/
- Дамчаа алсан

- Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билvv нээрээ хэд билээ, мартчижээ

- Хязгааргvй эрх мэдэлтэй хvн гэж хэнийг хэлэх вэ?
- Энхбаяр

- Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
- Эмээл

"Бяцхан мисс-2010″ хvvхдvvд орсон АХА гарч байна гэнээ.

- Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ?
- Баавгай

- Цагаан баавгай ямар єнгєтэй вэ?
- Бор

- Ширээ хэдэн хєлтэй вэ?
- 2

- Энх тайвны бэлэгдэл шувуу?
- Дэгдээхэй

- Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ?
3 хvvхэд дараалаад - УБ гэдэг байгаа

- Эмч хаана ажилладаг вэ?
- Барилгад

- Шvлгийн нэг мєр? /шад/
- Хэнтий, Хангай, Соёны єндєр сайхан нуруунууд

- Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
- Энх-Амгалан хаан

- Есvхэй баатар Єэлvн-ийг авахаар ирэхэд Єэлvн Чилэдvд "Миний vнэрийг vнэсэж яв" гээд юугаа єгсєн бэ?
- Бєгж
- Алчуур

Friday, February 11, 2011

Amphetamine (2010) - Hong Kong

Саяхан зочлох дуртай блогуудаараа орж яваад мөсөн хүний блог дээрээс "Amphetamine" гээд Хонг Конг-ийн уран бүтээлчдийн хийсэн киног үзсэн их таалагдлаа. Энэ кинон дээр хүнд хэцүү зовлонг туулсан Кафка хэмээх залуу өөрийн сэтгэлийн шархаа дарахын тулд хар тамхи хэрэглэж түүндээ донтсон байдаг. Залуу хэдийгээр стрэйт боловч түүнийг ойлгож, түүнийг бүрэн дэмжих гей залуутай учирснаар тэд хооронд найз, нөхөрлөлийн холбоо бий болж улмаар гүнзгийрэн хайр, сэтгэл болдог. Гэвч Кафкагийн өөрийн төрөлх срэйт бэлгийн чиг, баримжаа болон түүний гей хайр сэтгэл хоёр нь хоорондоо зөрчилдөж, түүнтэйгээ тэмцэлдэж эхэлдэг.
Cast
Byron Pang as Kafka
Thomas Price as Daniel
Linda So as May
Winnie Leung as Linda
Eva Lo as Eva


Kafka is straight while Daniel happens to be gay. The young men fall in love, believing that their love can bridge anything, despite their difference in sexuality and Kafka's drug-taking. Daniel does not regret his love for Kafka, who tries to love him back against his nature. But a flashback memory from Kafka's past makes it difficult for their relationship to work. It turns out that their addiction to love proves more fatal than the drugs they use to explore the boundaries of their friendship.

Thursday, January 13, 2011

Were The World Mine - USA - 2008

Энэ кино нь 2008 онд хийгдсэн музикл кино юм. Кинонд хөвгүүдийн ахлах сургууль сурдаг гей хөвгүүн Тимотигийн тухай гардаг. Тимотиг сургуулийн хөвгүүд гей гэдгийг мэддэг тул түүнийг дооглох, дээрлхэх зэрэг дарамт үзүүлдэг. Гэсэн хэдий ч Тимоти тэр бүгдийг тоолгүй сургуулийнхаа нэгэн жүжигт тоглохоор бэлтгэл, сургуулилт хийж эхэлдэг. Энэ үеэр тэрээр нэгэн шитэд шингэнийг гаргах жорыг олдог. Энэ шингэнийг хэргэлсэн хэн ч болов өөрийн ижил хүйстэн хүнд дурладаг.

Cast
Tanner Cohen as Timothy
Wendy Robie as Ms. Tebbit
Judy McLane as Donna
Zelda Williams as Frankie

Were the World Mine is a story of gay empowerment, inspired by Shakespeare’s A Midsummer Night’s Dream.

Timothy (Tanner Cohen) is an openly gay student at a private boy's school. Although now in his senior year, he is still persecuted by the aggressive rugby team, on whose captain, Jonathon (Nathaniel David Becker), he has a crush. Timothy lives with his mother, Donna (Judy McLane), who is struggling with her son's sexuality and with getting a job, and his father is not a part of his life.

Timothy is cast as Puck in the senior production of A Midsummer Night's Dream. While reviewing his lines, he discovers the recipe for a love potion. Timothy uses the potion to have the homophobic town take a "walk in his shoes". The entire town is thrown into chaos as previously heterosexual community members fall in love with their same-sex friends, bosses, and co-workers: whomever they first saw after being sprayed by the flower. The school drama teacher, Ms. Tebbit (Wendy Robie), guides Timothy towards the question of whether his actions have caused more harm than good.

Wednesday, January 12, 2011

The New Twenty - US - 2009


Саяхан энэ киног үзсэн чинь дажгүй санагдсан. Кинонд New York хотод амьдардаг коллежийн 5 найзын тухай гардаг. Тэд тэдний нөхөрлөл үүрд гэж бодож байдаг боловч тэд 30 дөхөж буй насандаа бие, биенийхээ талаар жинхэнэ нүүр, царайг мэдэж авдаг бөгөөд тэдний үүрдийн хэмээн бодож байсан нөхөрлөл үгүй болдог.

Кино эхлэхдээ 5 коллежийн найз сургууль төгсөлтийн зургаа хамтдаа авхуулж байгаагаар эхлэнэ. Ингээд 7 жилийн дараах тэдний амьдралыг харуулдаг. Эдгээр 5 найзын 2 нь гей залуучууд байдаг. Нэг нь илүү жинтэй бөгөөд интернетээр хүмүүстэй танилцаж, дотносохыг хүсдэг боловч үргэлж гологддог. Нэг нь ази залуу бөгөөд тэрээр нэгэн их сургуулийн профессортой танилцдаг. Гэвч нөгөө профессор нь Дох-ын вирус тээгч гэдгээ түүнд хэлдэг.

Таван найзын нэг нь нэгэн бизнесментэй танилцдаг бөгөөд түүнтэй хамтарч хувийн бизнес эхлүүлдэг. Тэрээр энэ бизнесийг эхлүүлснээс олон асуудлууд гарч ирдэг.

"The New Twenty" is a movie about a group of college friends who live in New York City.
Five best friends in their late 20's discover new truths about themselves and the friendships they thought would last forever.
When the movie starts, we see them posing for a picture on their graduation day from college. After that we jump ahead a few years and see how they are growing up and apart.

There are two gay guys in the group of friends. One is an overweight guy who continually gets rejected on Internet sex sites. And the other is an Asian guy who starts falling in love with someone HIV positive. Most of the story revolves around the one friend who is starting a business and how that affects things.

Sunday, January 9, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 6 - Gay Celebrities' Life and Success 6 - Clay Aiken

Дуучин, жүжигчин, продюсер Клэй Айкэн 1978 онд АНУ-ын North Carolina-д төржээ. Тэрээр анх 2003 онд Америкийн шүтээн реалити шоуны 2 дахь дугаарт оролцож олны танил болсон.

Тэрээр энэ шоуны төгсгөлд ялагч болж чадалгүй хоёрдугаар байранд орсон юм. Гэсэн хэдий ч шоуны дараа Америкийн хөгжмийн бичлэгийн томоохон компаниудын нэг болох RCA Records компани Клей Айкэн-д хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингээд тэрээр анхны "Measure of a Man" /Эр хүний хэмжүүр/ хэмээх цомгоо 2003 оны 10 сард гаргасан амжилтанд хүрч эхний долоо хоногтоо л гэхэд 613 мянган ширхэг борлогдож "Billboard 200" чартанд эхний байранд орсон бөгөөд мөн сүүлийн 10 жилийн хамгийн хурдтай борлогдсон альбомоор шалгарсан байна. Мөн тэрээр Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Фэнүүдийн сонголт" хэмээх шагналыг хүртсэн байна. Үүнээс хойш тэрээр нилээд олон амжилттай цомгуудыг гарган ажиллаж байна.

Тэрээр 2008 оны 8 дугаар сард хувийн блогоороо дамжуулан өөрийн шинээр төрсөн хүүгийн талаар зарласан байна. Тэрээр блогтоо "Миний дотны найз Жэймес болон миний бие бидний хүү болох Parker Foster Aiken-ийг төрсөн гэдгийг дуулгаж байгаадаа маш их догдолж, баярлаж байна" гээд "Бяцхан хүү минь эрүүл, жаргалтай, аав шигээ чанга дуутай байна, түүний ээж Жеймесийн бие мөн сайн байна" гэжээ.

Үүний хойш сарын дараа буюу 2008 оны 9 дүгээр сард тэрээр "People" сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийгөө "гей" гэдгээ анх олон нийтэд хэлсэн байна.

Friday, January 7, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 5 - Gay Celebrities' Life and Success 5 - Alan Cumming


Өнөөдөр Холливудын алдарт жүжигчидийн нэг болох ялан гуяа эсрэг талын дүрд тоглодогоороо алдартай жүжигчин Алан Камминий /Alan Cumming/ тухай блогтоо оруулахаар шийдлээ. Alan Cumming 1965 онд төрсөн Шотланд гаралтай жүжигчин юм. Alan Cumming "Жемис бонд 007 буюу Алтан нүд", "Тагнуулч хүүхдүүд", "Х men", "Son of the Mask" зэрэг олон алдартай кинонуудад голдуу эсрэг талын дүр бүтээсэнээрээ алдартай. Мөн тэрээр Америкийн алдарт "Их хотын секс" /Sex and the City/ хэмээх телевизийн цувралд дизайнар залуугийн дүрийг бүтээсэн байна.



Алан өөрийн сексийн чиг, баримжааг бисексиуль гэж тайлбарладаг бөгөөд тэрээр 1985 онд эмэгтэй хүнтэй гэрлэж байсан бөгөөд тэд 8 жилийг хамтдаа амьдараад салсан байна.
Алан 2007 онд өөрийн найз залуу Grant Shaffer-тэй Англид гэрэлсэн бөгөөд хосууд одоогоор New York хотод амьдарч байгаа юм байна.

Алан өөрийн кареерийн хажуугаар олон буяны ажилд оролцдог. Тухайлбал, "Ижил хүйстэнүүдийг хамгаалах төв", "Хүний эрхийн төлөөх сан" зэрэг сайн дурын байгууллагуудын хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог бөгөөд мөн "Дох-той иргэдэд туслах сайн дурын байгууллага" болох "Дох-ыг судлах төвийн Америкийн сан", "Дох-той тэмцэх төв" зэрэг орон төрлийн сайн, дурын байгууллагуудад хандив өргөх, хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог байна.