Friday, January 7, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 5 - Gay Celebrities' Life and Success 5 - Alan Cumming


Өнөөдөр Холливудын алдарт жүжигчидийн нэг болох ялан гуяа эсрэг талын дүрд тоглодогоороо алдартай жүжигчин Алан Камминий /Alan Cumming/ тухай блогтоо оруулахаар шийдлээ. Alan Cumming 1965 онд төрсөн Шотланд гаралтай жүжигчин юм. Alan Cumming "Жемис бонд 007 буюу Алтан нүд", "Тагнуулч хүүхдүүд", "Х men", "Son of the Mask" зэрэг олон алдартай кинонуудад голдуу эсрэг талын дүр бүтээсэнээрээ алдартай. Мөн тэрээр Америкийн алдарт "Их хотын секс" /Sex and the City/ хэмээх телевизийн цувралд дизайнар залуугийн дүрийг бүтээсэн байна.



Алан өөрийн сексийн чиг, баримжааг бисексиуль гэж тайлбарладаг бөгөөд тэрээр 1985 онд эмэгтэй хүнтэй гэрлэж байсан бөгөөд тэд 8 жилийг хамтдаа амьдараад салсан байна.
Алан 2007 онд өөрийн найз залуу Grant Shaffer-тэй Англид гэрэлсэн бөгөөд хосууд одоогоор New York хотод амьдарч байгаа юм байна.

Алан өөрийн кареерийн хажуугаар олон буяны ажилд оролцдог. Тухайлбал, "Ижил хүйстэнүүдийг хамгаалах төв", "Хүний эрхийн төлөөх сан" зэрэг сайн дурын байгууллагуудын хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог бөгөөд мөн "Дох-той иргэдэд туслах сайн дурын байгууллага" болох "Дох-ыг судлах төвийн Америкийн сан", "Дох-той тэмцэх төв" зэрэг орон төрлийн сайн, дурын байгууллагуудад хандив өргөх, хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.