Sunday, January 9, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 6 - Gay Celebrities' Life and Success 6 - Clay Aiken

Дуучин, жүжигчин, продюсер Клэй Айкэн 1978 онд АНУ-ын North Carolina-д төржээ. Тэрээр анх 2003 онд Америкийн шүтээн реалити шоуны 2 дахь дугаарт оролцож олны танил болсон.

Тэрээр энэ шоуны төгсгөлд ялагч болж чадалгүй хоёрдугаар байранд орсон юм. Гэсэн хэдий ч шоуны дараа Америкийн хөгжмийн бичлэгийн томоохон компаниудын нэг болох RCA Records компани Клей Айкэн-д хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингээд тэрээр анхны "Measure of a Man" /Эр хүний хэмжүүр/ хэмээх цомгоо 2003 оны 10 сард гаргасан амжилтанд хүрч эхний долоо хоногтоо л гэхэд 613 мянган ширхэг борлогдож "Billboard 200" чартанд эхний байранд орсон бөгөөд мөн сүүлийн 10 жилийн хамгийн хурдтай борлогдсон альбомоор шалгарсан байна. Мөн тэрээр Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Фэнүүдийн сонголт" хэмээх шагналыг хүртсэн байна. Үүнээс хойш тэрээр нилээд олон амжилттай цомгуудыг гарган ажиллаж байна.

Тэрээр 2008 оны 8 дугаар сард хувийн блогоороо дамжуулан өөрийн шинээр төрсөн хүүгийн талаар зарласан байна. Тэрээр блогтоо "Миний дотны найз Жэймес болон миний бие бидний хүү болох Parker Foster Aiken-ийг төрсөн гэдгийг дуулгаж байгаадаа маш их догдолж, баярлаж байна" гээд "Бяцхан хүү минь эрүүл, жаргалтай, аав шигээ чанга дуутай байна, түүний ээж Жеймесийн бие мөн сайн байна" гэжээ.

Үүний хойш сарын дараа буюу 2008 оны 9 дүгээр сард тэрээр "People" сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийгөө "гей" гэдгээ анх олон нийтэд хэлсэн байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.