Thursday, January 13, 2011

Were The World Mine - USA - 2008

Энэ кино нь 2008 онд хийгдсэн музикл кино юм. Кинонд хөвгүүдийн ахлах сургууль сурдаг гей хөвгүүн Тимотигийн тухай гардаг. Тимотиг сургуулийн хөвгүүд гей гэдгийг мэддэг тул түүнийг дооглох, дээрлхэх зэрэг дарамт үзүүлдэг. Гэсэн хэдий ч Тимоти тэр бүгдийг тоолгүй сургуулийнхаа нэгэн жүжигт тоглохоор бэлтгэл, сургуулилт хийж эхэлдэг. Энэ үеэр тэрээр нэгэн шитэд шингэнийг гаргах жорыг олдог. Энэ шингэнийг хэргэлсэн хэн ч болов өөрийн ижил хүйстэн хүнд дурладаг.

Cast
Tanner Cohen as Timothy
Wendy Robie as Ms. Tebbit
Judy McLane as Donna
Zelda Williams as Frankie

Were the World Mine is a story of gay empowerment, inspired by Shakespeare’s A Midsummer Night’s Dream.

Timothy (Tanner Cohen) is an openly gay student at a private boy's school. Although now in his senior year, he is still persecuted by the aggressive rugby team, on whose captain, Jonathon (Nathaniel David Becker), he has a crush. Timothy lives with his mother, Donna (Judy McLane), who is struggling with her son's sexuality and with getting a job, and his father is not a part of his life.

Timothy is cast as Puck in the senior production of A Midsummer Night's Dream. While reviewing his lines, he discovers the recipe for a love potion. Timothy uses the potion to have the homophobic town take a "walk in his shoes". The entire town is thrown into chaos as previously heterosexual community members fall in love with their same-sex friends, bosses, and co-workers: whomever they first saw after being sprayed by the flower. The school drama teacher, Ms. Tebbit (Wendy Robie), guides Timothy towards the question of whether his actions have caused more harm than good.

Wednesday, January 12, 2011

The New Twenty - US - 2009


Саяхан энэ киног үзсэн чинь дажгүй санагдсан. Кинонд New York хотод амьдардаг коллежийн 5 найзын тухай гардаг. Тэд тэдний нөхөрлөл үүрд гэж бодож байдаг боловч тэд 30 дөхөж буй насандаа бие, биенийхээ талаар жинхэнэ нүүр, царайг мэдэж авдаг бөгөөд тэдний үүрдийн хэмээн бодож байсан нөхөрлөл үгүй болдог.

Кино эхлэхдээ 5 коллежийн найз сургууль төгсөлтийн зургаа хамтдаа авхуулж байгаагаар эхлэнэ. Ингээд 7 жилийн дараах тэдний амьдралыг харуулдаг. Эдгээр 5 найзын 2 нь гей залуучууд байдаг. Нэг нь илүү жинтэй бөгөөд интернетээр хүмүүстэй танилцаж, дотносохыг хүсдэг боловч үргэлж гологддог. Нэг нь ази залуу бөгөөд тэрээр нэгэн их сургуулийн профессортой танилцдаг. Гэвч нөгөө профессор нь Дох-ын вирус тээгч гэдгээ түүнд хэлдэг.

Таван найзын нэг нь нэгэн бизнесментэй танилцдаг бөгөөд түүнтэй хамтарч хувийн бизнес эхлүүлдэг. Тэрээр энэ бизнесийг эхлүүлснээс олон асуудлууд гарч ирдэг.

"The New Twenty" is a movie about a group of college friends who live in New York City.
Five best friends in their late 20's discover new truths about themselves and the friendships they thought would last forever.
When the movie starts, we see them posing for a picture on their graduation day from college. After that we jump ahead a few years and see how they are growing up and apart.

There are two gay guys in the group of friends. One is an overweight guy who continually gets rejected on Internet sex sites. And the other is an Asian guy who starts falling in love with someone HIV positive. Most of the story revolves around the one friend who is starting a business and how that affects things.

Sunday, January 9, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 6 - Gay Celebrities' Life and Success 6 - Clay Aiken

Дуучин, жүжигчин, продюсер Клэй Айкэн 1978 онд АНУ-ын North Carolina-д төржээ. Тэрээр анх 2003 онд Америкийн шүтээн реалити шоуны 2 дахь дугаарт оролцож олны танил болсон.

Тэрээр энэ шоуны төгсгөлд ялагч болж чадалгүй хоёрдугаар байранд орсон юм. Гэсэн хэдий ч шоуны дараа Америкийн хөгжмийн бичлэгийн томоохон компаниудын нэг болох RCA Records компани Клей Айкэн-д хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингээд тэрээр анхны "Measure of a Man" /Эр хүний хэмжүүр/ хэмээх цомгоо 2003 оны 10 сард гаргасан амжилтанд хүрч эхний долоо хоногтоо л гэхэд 613 мянган ширхэг борлогдож "Billboard 200" чартанд эхний байранд орсон бөгөөд мөн сүүлийн 10 жилийн хамгийн хурдтай борлогдсон альбомоор шалгарсан байна. Мөн тэрээр Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Фэнүүдийн сонголт" хэмээх шагналыг хүртсэн байна. Үүнээс хойш тэрээр нилээд олон амжилттай цомгуудыг гарган ажиллаж байна.

Тэрээр 2008 оны 8 дугаар сард хувийн блогоороо дамжуулан өөрийн шинээр төрсөн хүүгийн талаар зарласан байна. Тэрээр блогтоо "Миний дотны найз Жэймес болон миний бие бидний хүү болох Parker Foster Aiken-ийг төрсөн гэдгийг дуулгаж байгаадаа маш их догдолж, баярлаж байна" гээд "Бяцхан хүү минь эрүүл, жаргалтай, аав шигээ чанга дуутай байна, түүний ээж Жеймесийн бие мөн сайн байна" гэжээ.

Үүний хойш сарын дараа буюу 2008 оны 9 дүгээр сард тэрээр "People" сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийгөө "гей" гэдгээ анх олон нийтэд хэлсэн байна.

Friday, January 7, 2011

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 5 - Gay Celebrities' Life and Success 5 - Alan Cumming


Өнөөдөр Холливудын алдарт жүжигчидийн нэг болох ялан гуяа эсрэг талын дүрд тоглодогоороо алдартай жүжигчин Алан Камминий /Alan Cumming/ тухай блогтоо оруулахаар шийдлээ. Alan Cumming 1965 онд төрсөн Шотланд гаралтай жүжигчин юм. Alan Cumming "Жемис бонд 007 буюу Алтан нүд", "Тагнуулч хүүхдүүд", "Х men", "Son of the Mask" зэрэг олон алдартай кинонуудад голдуу эсрэг талын дүр бүтээсэнээрээ алдартай. Мөн тэрээр Америкийн алдарт "Их хотын секс" /Sex and the City/ хэмээх телевизийн цувралд дизайнар залуугийн дүрийг бүтээсэн байна.



Алан өөрийн сексийн чиг, баримжааг бисексиуль гэж тайлбарладаг бөгөөд тэрээр 1985 онд эмэгтэй хүнтэй гэрлэж байсан бөгөөд тэд 8 жилийг хамтдаа амьдараад салсан байна.
Алан 2007 онд өөрийн найз залуу Grant Shaffer-тэй Англид гэрэлсэн бөгөөд хосууд одоогоор New York хотод амьдарч байгаа юм байна.

Алан өөрийн кареерийн хажуугаар олон буяны ажилд оролцдог. Тухайлбал, "Ижил хүйстэнүүдийг хамгаалах төв", "Хүний эрхийн төлөөх сан" зэрэг сайн дурын байгууллагуудын хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог бөгөөд мөн "Дох-той иргэдэд туслах сайн дурын байгууллага" болох "Дох-ыг судлах төвийн Америкийн сан", "Дох-той тэмцэх төв" зэрэг орон төрлийн сайн, дурын байгууллагуудад хандив өргөх, хөрөнгийн санг өсгөх ажилд идэвхитэй оролцдог байна.