Rupert Everett 1959 онд Англи улсад төрсөн жүжигчин юм. Тэрээр "Өөр нэгэн улс", "Миний сайн найзын хурим" кинонд Жуляа Робертсын найзын дүрд, "Дараагийн гайхалтай явдал" кинонд Мадоннагийн найзын дүрд, "Шрек" кинонд хунтайжын дүр зэрэг олон хит кинонуудад тоглосон.
Rupert Everett Холливуудад удаан хугацааны амжилттай кареер хөөж байгаа анхны "openly gay" жүжигчин юм. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн сексийн чиг, баримжаагаа нуулгүйгээр ил тод гарч ирсэн нь түүний кареерт маш их сөрөгөөр нөлөөлсөн гэж үздэг бөгөөд тэрээр өөрийн сексийн чиг, баримжааны талаар үнэнээ хэлсэндээ үргэлж харамсаж явдагаа ч нуудгүй хэлдэг байна.
Тэрээр саяхан хүртэл Английн "The Observer" хэмээх сонинд ярилцлага өгөхдөө "Би өөрийн сексийн чиг, баримжааны талаар хэзээ хэлэх ёсгүй байсан юм" гээд мөн одоо гарч ирж буй гей залуу жүжигчидэд зөвлөхдөө
"Амьдрал дээр чи үнэнээ хэлж, ил тод байсанаар хэзээ ч хожихгүй. 25 настай ижил хүйстэн залуу жүжигчин Англи, Америк, Итали болон бусад аль ч орны кино бизнесст хүч үзээд амжилтанд хүрч чадахгүй. Энэ зүгээр л ердөө бүтдэггүй юм. Чи үнэнээ хэлснээр чи өөрийн толгойгоор хад мөргөхтэй адил болно. Чи хэдий өөрөө тэмцэх гэж оролдовч энэ бүтэхгүй, бусад хүмүүс чамайг хүлээж авдаггүй юм. Үнэндээ би шинээр гарч ирж буй бусад гей жүжигчидэд чи үнэхээр амжилттай кареер хөөхийг хүсэж байвал өөрийн сексийн чиг, баримжааны талаар үнэнийг хэл гэж зөвлөхгүй" гэж хэлжээ.
Тэрээр 1980 оноос эхлэн жүжигчиний кареер хөөж эхэлсэн бөгөөд хамгийн анхны гол дүр нь "Өөр нэгэн улс" хэмээх кинонд английн алдарт тагнуулч Guy Burgess-ийн залуу насны дүрд амжилттай тоглож анх олны танил болжээ.
Үүний дараагаар 1985 онд "Үл таних хүнтэй бүжиглэсэн нь", 1987 онд "Зүрхэн дэх гал" зэрэг кинонуудаараа амжилтанд хүрсэн юм.
1989 онд тэрээр Францруу нүүж тэнд байхдаа "Сайн байна уу хонгор минь? Чи ажилласаар л байна уу?" гэсэн романаа бичсэн. Мөн энэ үеэр анх өөрийн сексийн чиг баримжаанч талаар коминг аут хийжээ.
Түүний энэ коминг аут нь бараг түүний кареерийг үгүй хийх шахсан гэж тэр үздэг байна. Гэвч тэрээр дахин цөөн хэдэн кинонуудад тоглосон бөгөөд 1997 онд Жулия Робертсийн хамт "Миний сайн найзын хурим" кинонд тоглосоноор "Алтан бөмбөрцөг" кино наадамд шилдэг эрэгтэй туслах дүрээр нэр дэвшиж түүний жүжигчиний кареер дахин сэргэсэн юм.
Өнөөгийн байдлаар Rupert Everett 2010 онд "Wild Target" хэмээх инээдмийн кинонд тоглосон бөгөөд мөн Английн телевизийн 4 дүгээр сувагийн баримтад кинонуудад оролцон ажилласан байна.
Мөн тэрээр хамгийн сүүлд Английн телевизийн "Чи өөрийгөө хэн гэж бодож байна?" хэмээх алдартай телевизийн баримтад кинонд оролцжээ. Энэ кинонд урлаг, спортын алдартангууд оролцож өөрсдийн удам, угсаа, гарал, үүсэлийг тодорхойлохоор эрэн сурвалжилдаг байна.
Rupert Everett хэдийгээр өөрөө гей боловч гей хосуудыг хүүхэд үрчилж авахыг эцэргүүцдэг байна. Тэрээр хэлэхдээ хоёр ижил хүйстэн хос эрэгтэй хүүхдийг сайнаар хүмүүжилнэ гэдэгт итгэдэггүй гэжээ. Мөн тэрээр ижил хүйстэнүүд хүүхдийг өсгөх нь тэдний хүмүүжилд сөрөг үр, дагвартай гэж үздэг байна.
Тэрээр энэ тухай Английн нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө "Бурхан минь, би хэзээ ч тэгэж чадахгүй. Та төсөөл дөө. Хүүхдийн эцэг, эхийн хурал болоход хоёр аав ирж сууна эсвэл ирж үг хэлнэ гэж үү?" гэжээ. Мөн тэрээр би хүүхэд үрчилж авч өсгөж чадна гэж бодохгүй байна. Энэ миний хийх зүйл биш гэжээ.
Cast Care Tips - How To Avoid Itchy Skin, Nasty Odors And PoorCirculation
-
Proper treatment also need for leg if you having a damage after crash. The
list below is what you need to do for treatment damage leg for crash.
If you a...
8 years ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.