Friday, January 22, 2010

Sukitomo (Japan)

Cast
Takumi Saito - Tomokazu
Hiroki Aiba - Yoshiko
Airi Komatsu
Director: Mitsuhiro Mihara


Энэ кино нь 2007 онд хийгдсэн.

Itsuka no Kimi e (Japan)

Cast
Takumi Saito ... Noboru/Ryu Fukami
Ryûnosuke Kawai ... Kouhei Hayase
Yutsuki Kato ... Sayuri Tadokoro
Director: Kei Horie



Энэ 2007 онд хийгдсэн кино. Нэгэн их сургуулийн фото зургын ангийн оюутнуудын тухай гардаг. Хаяси бол хөгжилтэй, найз нөхөд олонтой сэргэлэн оюутан. Харин Нобору дуугай, зожиг нэгэн. Нэг удаа Хаяси усанд сэлж байгаад живэх шахдаг. Энэ үед Нобору түүнийг авардаг. Энэ үеээс хойш Хаяси нууцхан Ноборуг сонирхож эхэлдэг. Харин Нобору их өвөрмөц ааштай, дуугай, учир нь олдодгүй хүн. Мөн Хаяси Ноборугийн ихрийн өрөөсөн гэх Руй гэдэг залуутай нэг баранд танилцдаг. Руй зан, ааш Ноборугаас тэс өөр. Тэр их хөгжилтэй, яриа хөөрөөтэй. Гэтэл нэг өдөр Хаяси Нобору болон Руй нар нэг хүн бөгөөд Нобору үргэлж Руй болон хувирч тухайн баранд ирдэг болохыг мэддэг. Үүний учир шалтгаан нь юу юм бол....

Renai Shindan III - Seifuku no Ibu (Japan)

Seifuku no Ibu - Uniform Eve - Дүрэмт хувцас
Cast
Ogino Nao as Shiozaki Saera (16)
Kawahoro Makoto as Matsura Kurumi (16)
Uehara Ayumi as Saiki Maria (18)
Ichimiya Rina as Sayaka (16)


Энэ кино нөгөө "Хайрын онол" гэдэг драмын 7-9 дүгээр ангиуд болох "Дүрэмт хувцас" хэмээх охидын дурлалын түүх. Сайра хэмээх охин өөр сургуулиас охидын сургуульд шилжиж ирдэг. Тэр сургуульд шилжиж ирсэн цагаасаа хойш найз, нөхөдтэй болж чадалгүй үргэлж ганцаардмал байдаг. Гэтэл түүний ангийн Каруми хэмээх хөгжилтэй, сэргэлэн охин түүнтэй найзууд болдог. Гэтэл удалгүй Сайра Карумид сайн болж байгаагаа мэдэрдэг. Гэтэл Каруми балетын бүжигчин охин Мариад сайн болсон байдаг. Гэтэл Мариа бас нэг өөр охинд сайн. Ингээд баахан хайрын гурвалжин, дөрвөлжин болдог кккк...

Thursday, January 21, 2010

Beautiful Boxer (Thailand)

Beautiful Boxer -Үзэсгэлэнт боксчин
Cast

Asanee Suwan - Nong Thoom
Sorapong Chatree - Pi Chart
Orn-Anong Panyawong - Nong Thoom's mother /Томын ээж/
Nukkid Boonthong - Nong Thoom's father /Томын аав/
Sitiporn Niyom - Nat
Kyoko Inoue -өөрийнхөө дүрд /японы эмэгтэй бөх)
Sarawuth Tangchit - Nong Toom /Томын хүүхэд нас/
Keagan Kang - Jack the reporter /Сэтгүүлч/
Directed by Ekachai Uekrongtham


Энэ киног 2003 онд Тайландын алдарт Тай боксчин Нон Тоом гэдэг залуугийн амьдралаар хийсэн. Энэ киног ихэнхи хүмүүс бараг үзсэн байхаа. Монголын телевизүүдээр нилээд хэдэн удаа гарч байсан санагдаж байна.

Kindan no Koi (Japan)

Kindan no Koi - Forbidden love - Хориотой дурлал

Cast
Ritsu - Mikami Masashi
Sho - Kato Ryosuke
Directed by Kusano


Хориотой дурлал гэдэг нэртэй энэхүү кино нь (заримдаа "Хайр ба үзэн ядалт" гэж нэрлээд байна лээ) 2007 онд хийгдсэн. Жоохон тиймэрхүү кино байна лээ. Зураг авалт, жүжигчидийн тоглож байгаа байдал зэрэг ядуу санагдсан. Гэхдээ сэдэв нь бас их сонин сэдэв. Бараг байж боломгүй сэдэв. Би иймэрхүү зүйл амьдралд байдаггүй байх гэж бодож байна кккк. Дизайнер залуу Рицү болон түүний ажилдаг компаний эзний хүү Шоо нар хайр сэтгэлийн холбоотой байдаг. Рицү удаан хугацаагаар Америкад суралцахаар яваад буцаж иртэл Шоогийн зан, ааш хувирсан байдаг. Шоо түүнтэй огт ярихгүй, тэрэнд үргэлж уурлах, үзэн яддаг. Рицү учрыг ойлгоогүй ч Шоод сайн хэвээрээ байдаг. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр хоёр учраа ололцдог. Учир нь Шоод хэн нэг нь Рицүү нүцгэн Шоогийн аавтай байгаагаар эвлүүлсэн зургыг өгсөн байдаг. Рицүү Шоод үнэн учрыг хэлж тэд учраа ололцож сайддаг. Гэтэл Шоогын төрсөн дүү нь Шоод дурласан байдаг бөгөөд энэ бүх хорыг найруулсан байдаг....

Formula 17 (Taiwan)

Cast
Tony Yang - Chou T'ien-Tsai
Duncan Lai - Bai Tie Nan
Directed by Chen Yin-jung

Энэ 2004 онд Тайванд хийгдсэн, романтик, инээдмийн кино. Ёстой хөөрхөн кино байна лээ. Үзээд баахан инээсэн кккк. Гэнэн, цайлган, романтик хайрыг мөрөөддөг гей хөдөөний оюутан Тэйн нэт-ээр Тайваны нийслэл Тайбэй хотод амьдардаг нэг залуутай танилцдаг. Ингээд оюутны амралтаараа Тайбэй хотод тэр залуутай уулзахаар ирдэг. Гэвч нөгөө залуу нь ямар ч романтик зүйлгүй харин шууд нэг оронд орохыг оролдсон нь Тэйн-ий урмыг хугалдаг. Ингээд тэр гей бааран бармен хийдэг урьд нь хамт суралцаж байсан найз дээрээ очдог. Тэрэнтэй уулзаж байх үед тэр бааранд тэндэхийн алдартай тоглогч болох царайлаг залуу Бай орж ирдэг. Тэйн түүнийг сонирхдог боловч түүний найз нь түүнийг тэрнээс хол байхыг сануулдаг. Тэр бол залуучуудтай зөвхөн нэг шөнийг өнгөрөөгөөд зугтдаг залуу гэж сануулдаг. Гэвч Тэйн түүнд дурладаг....

Takumi-kun Series II (Japan)

Такуми-гийн цувралаас 2

Cast
Kyousuke Hamao - Takumi Hayama
Daisuke Watanabe - Giichi Saki
Yukihiro Takiguchi
Yuta Takahashi
Yuki Hiyori
Kei Hosogai
- Director: Kenji Yokoi



Такуми-гийн цувралын хоёрдугаар анги. Энэ нь 2007 онд хийгдсэн Такумигийн цувралаас гэдэг киноны үргэлжлэл болгож 2009 онд хийгдсэн кино. Гэхдээ найруулагч болон гол дүрд тоглосон жүжигчид нь бүгд өөр, өөр хүмүүс хийсэн байна лээ. Такумигийн цувралын нэгдүгээр анги дээр Гий, Такуми хоёр хоорондоо сайн болоод үерхэж эхэлдэг. Харин хоёрдугаар анги эхлэхдээ Гий хувийн ажлаар Америк яваад хэсэг хугацааны дараа буцаж ирдэг. Тэр сургуульдаа ирмэгц Такумиг хүмүүсийн нүдэн дээр үнсдэг. Тэр хоёр оюутны дотуур байрандаа буцаж ирээд Гий Такумиг үнсэх гэдэг боловч Такуми татгалздаг. Гий яагаад ч юм Америкаас ирээд их өөрчлөгдсөн юм шиг Такумид санагддаг. Гий ирсэнээ тэмдэглэж парти зохиохоор шийддэг бөгөөд тэдний сургуулийн доод курсын шинээр ирсэн нэг хүүг тусгайлан урихыг Такумид даалгадаг. Гэвч Такуми угаасаа бүрэг, хүнтэй ярьж чаддаггүй тул тэр хүүд хэлж чаддаггүй. Такумиг тэр хүүг уриагүйг Гий мэдээд өөрийн биеээр тэр хүүг парти-даа урьдаг. Мөн тэр парти дээрээр Такумиг тэр хүүд зориулан хийл тоглож өгөхийг хүсдэг....

Tuesday, January 19, 2010

Ai no Kotodama (Japan)

Ai no Kotodama -Words of Devotion - Хайрын тангараг
Cast
Hidenori Tokuyama ... Ootani Shinya
Yasuka Saito ... Tachibana Miyako
Rinako Matsuoka ... Mizusawa Yuki
Director: Kei Kaneda


Энэ кино нь 2008 онд хийгдсэн. Оотаний болон Тачибана нар арван жилд хамт сурдаг байсан. Одоо тэд оюутнууд болсон ч гэсэн хамтдаа байдаг бөгөөд бүүр хамт амьдардаг хосууд юм. Энэ кино нэг их үйл явдал гардаггүй. Зүгээр л жирийн хоёр хосын тухай романтик хайрын тухай кино. Тэд Тачибанагийн арван жилдээ үерхэж байсан хуучин найз охиноос болж хоорондоо бага зэргийн үл ойголцол гарч маргадаг. Ингээд тусдаа амьдрахаар шийдэж тус, тусдаа байр хайж эхэлдэг боловч буцаж эвлэрдэг.

Gohatto (Japan)

Gohatto - Taboo - Хорио

Cast
Takeshi Kitano - Vice-Commander Hijikata Toshizō
Ryūhei Matsuda - Kanō Sōzaburō
Shinji Takeda - Captain Okita Sōji
Tadanobu Asano - Hyōzō Tashirō
Yoichi Sai - Commander Kondō Isami
Koji Matoba - Sugano Heibei
Masa Tomizu - Inspector Yamazaki Susumu
Masato Ibu - Military Advisor Itō Koshitarō
Directed by Nagisa Ōshima

Энэ ёстой гоё кино. 1999 онд хийгдсэн. Энэ кинон дээр японы эртний самурай нарын уламжлал, тэднийг хэрхэн сургадаг байсан сургалт, самурайн сургуулийн талаар нилээд нарийн гардаг. Кино эхлэхдээ залуухан, царайлаг Кано самурай болохоор самурайн сургах элит сургуульд ирдэг. Тэрээр самурайн удамтай биш. Зүгээр жирийн гаралтай айлын хүү юм. Гэхдээ сэлмээр тулалдах урлагт чадварлаг. Түүнийг сургуульд ирснээс хойш түүний гоо үзэсгэлэн тэнд суралцаж буй бусад оюутнууд болон зарим нэг багш нар, дайчидын анхаарлыг нилээд татдаг. Үүнээс болж тус сургуульд хүн амьны хэрэг гардаг бөгөөд энэ хэргийн учрыг олж, шийдэхийг сургуулийн ахмад болон бусад албан тушаалтнууд хичээдэг.

The Blossoming of Maxi (Philippine)

The Blossoming of Maximo Oliveros - Максимо Оливорын түүх

Cast
Maxi- ийн дүрд Nathan Lopez
Victor -ийн дүрд J. R. Valentin /цагдаа/
Directed by Auraeus Solito

Энэ кино 2005 онд хийгдсэн. Их хөөрхөн кино. Филиппини улсын гудамжний амьдралыг нилээд тод гаргасан кино. Филиппин улсын Манила хотод Макси гэдэг нэртэй 12 настай ухаалаг, хөөрхөн бяцхан хүү гар утасны хулгайч 2 ахтайгаа болон тэдний хулгайлж авчирсан гар утсыг зардаг аавтайгаа дөрвүүлээ амьдардаг. Ээж нь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Макси багаасаа охин шиг. Тэр охин шиг хувцаслаж, охид шиг будаг хэрэглэдэг бөгөөд мөн охидтой найзалдаг. Түүний энэ байдлыг түүний ах болон аав нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд ойлгодог түүнд бас их хайртай. Макси гэр орон цэвэрлэх, хувцас хунар угаах, хоол унд хийх зэрэг гэрийн эзэгтэйн бүх ажлыг хийдэг. Нэгэн орой Макси нэг найзындаа зочлоод оройхон буцаж явахад нь гудамжинд хоёр залуу барьж авч хүчирхийлэхийг завддаг. Энэ үеээр аз таарч Виктор гэдэг нэртэй цагдаа таардаг бөгөөд Максиг тэд нараас аварч гэрт нь хүргэж өгдөг. Үүнээс хойш Макси, Виктор хоёр найзууд болдог. Макси үргэлж хоол хийж Викторын ажил дээр аваачиж өгдөг. Нэг удаа Макси сэтгэлээ илчилэхээр шийдэж Викторт зориулан захидал бичээд түүнд өгөхийг оролддог боловч Виктор түүнийг нь хүлээж авдаггүй. Ингээд сэтгэлийн шархтай Макси уйлаад зогсож байхад нь ах нь таарч түүнийг гэрт нь авчирдаг. Нэг орой Максийгийн нэг ах нь шөнө дөлөөр гэртээ ирээд цустай цамц угааж байхыг нь Макси хараад түүнд тусалдаг. Удалгүй цагдаа нар хүн амьны хэрэг гарсан гээд тэдний гэрт ирж үзлэг хийдэг. Энэ хэргийн Виктор хариуцаж шалгаж эхэлдэг. ,,,

Bishonen (Hong Kong)

Bishonen-Beautiful youth - Залуу нас
Cast
Jet-ийн дүрд Stephen Fung
Sam-ийн дүрд Daniel Wu
Kana-ийн дүрд Shu Qi /Sam-ийн найз Лесби бүсгүй/
Directed by Yonfan

Залуу нас /мөн "Үзэсгэлэнт хөвгүүд" гэж нэрлэгддэг/ хэмээх нэртэй энэхүү кино нь 1998 онд хийгдсэн романтик, драм төрлийн кино юм. Энэ кинонд Hong Kong-ийн нилээд алдартай жүжигчид тоглосон.
Кинонд нэгэн эрэгтэй биеэ үнэлэгчдийг үйлчлүүлэгчидтэй нь зуучилдаг газарт ажилдаг хөвгүүдийн тухай гардаг. Жет бол энэ газарт ажилдаг залуухан, царайлаг залуу юм. Тэр мөн залуухан гей цагдаа Сэм-тэй танилцаж түүнд дурладаг. Гэвч Сэм-ийн өнгөрсөн амьдрал их нууцлаг бөгөөд тэр энэ тухай ярихыг хүсдэггүй....

Renai Shindan IV - Unmei no Kodou (Japan)

Unmei no Kodou - Throb of Fate - Хувь тавилангийн цохилт
Cast
Kawai Ryunosuke as Katsuragi Kei (26)
Kumai Kouhei as Maki Kanade (19)
Moriyama Eiji as Dr. Kugura (32)
Ito Katsunobu as the Director (62)

Энэ кино нь "Хайрын онол" гэсэн телевизийн драмын сүүлийн 10-12 дугаар ангиуд болох "Хувь тавилангийн цохилт" хэмээх хөвгүүдийн дурлалын тухай түүх юм. Залуухан эмч Кей залуухан хөвгүүн болох Канадитай танилцаж хайр, сэтгэлтэй болдог. Гэтэл нэг удаа тэр хоёр хамтдаа далайн эргээр зугаалж байтал Канади үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт ухаан алдаж ундаг. Ингээд түүнийг эмнэлэгт яаралтай авчран онолшлуулдаг. Гэтэл Канади зүрхний хүнд өвчин болох зүрхний дутагдалд орсон байдаг бөгөөд хэрэв зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орохгүй бол цаашид амьдрах найдваргүй болсон байдаг. Үүнийг сонссон Кей шоконд орж түүнийг эмчлүүлэх бүхий л аргыг хэргэлдэг. Гэвч түүнд донор болж зүрхээ өгөх хүн олдохгүй нилээд цаг алдаж, түүний бие муудаж эхэлдэг. Гэтэл түүнийг эмчилж байсан эмнэлэг түүнийг найдваргүй болсон гээд эмнэлэгтээ үргэлжлүүлэн байлгахыг хүсдэггүй....

Renai Shindan I - Tsubasa no Kakera (Japan)

Tsubasa no Kakera - Shattered Wings - Хугарсан далавч (Renai Shindan I - )
Cast
Yanagishita Tomo - Tsubasa (19)
Shiozaki Airu - Leo (20)
Juri - Kain (20)

Энэ кино нь 2007 онд хийгдсэн телевизийн цуврал олон ангит кино болох "Хайрын онол" (Renai Shindan) гэдэг цувралын эхний 3 анги болох "Хугарсан далавч" хэмээх түүх юм.
"Хайрын онол" гэдэг энэ цуврал нь нийт 12 ангитай бөгөөд дотроо 4 өөр түүхийг өгүүлдэг.
Эхний түүх - " Хугарсан далавч" хэмээх хөвгүүдийн дурлалын түүх
Хоёр дахь түүх - " Баяртай аялгуу минь" хэмээх цус ойртсон хосын /ах, дүү хоёр/ дурлалын түүх
Гурав дахь түүх - " Дүрэмт хувцас" хэмээх охидын дурлалын түүх
Дөрөв дэх түүх - " Хувь тавилангийн цохилт" хэмээх хөвгүүдийн дурлалын түүх

"Хугарсан далавч" хэмээх энэ түүхд Цубаса болон Лео хэмээх хоёр хөвгүүн бие, биедээ дурладаг. Гэвч Леогийн хуучин найз залуу түүнийг алдахыг хүсдэггүй бөгөөд тэр хоёрыг салгах гэж оролддог.....

Takumi-kun Series I (Japan)

Takumi-kun Series I - June Pride -Такуми-гийн цувралаас 1

Cast
Hayama Takumi - Yanagishita Tomo
Saki Giichi - Katou Keisuke
Aikake Shouzo - Takiguchi Yukihiro
Takabayashi Izumi - Saitou Yasuka
Yoshizawa Michio - Hatano Wataru
Inoue Sachi - Aiba Hiroki
Katakura Toshihisa - Sakaguchi Ryou

Director: Kazuhiro Yokoyama


Энэ их хөөрхөн кино байна лээ. Энэ кино нь "Такуми-гийн цувралаас" гэдэг нэртэй япон манга дээр үндэслэж 2007 онд хийгдсэн. Үүний дараа мөн 2009 онд "Такуми цувралаас 2" хийгдсэн байна лээ. Гэхдээ гол дүр болох Такумид өөр хүн тоглосон байна лээ.
Хөвгүүдийн ахлах сургуулийн 2 дугаар курсын оюутан Такуми бага байхад нь тохиолдсон нэгэн аймшигт явдлаас болж сэтгэлийн шархтай, мөн хүмүүстэй найзлах дургүй, ганцаардмал зожиг болсон байдаг. Нэг удаа хэний ч нүдэнд өртдөггүй даруухан, доожоогүй Такуми-г түүний сургуулийн хамгийн алдартай, царайлаг, чинээлэг айлын хүүхэд болох Гий бусдад дээрэлхүүлэхээс авардаг. Мөн Гий Такумид сайн гэдгээ хэлдэг. Мөн сургуулийн нэгэн спортоор тэргүүлдэг, алдартай хөвгүүн болох Мичёо Такумиг эргүүлж эхэлдэг.
Гий Такумиг үргэлж ойлгож, хамгаалахыг хичээдэг бол Мичёо Такумиг хүчээр өөрийн болгох гэж оролддог. Такумий, Гий хоёр бие, биендээ сайн болсон боловч Мичёо үргэлж садаа болдог. Энэ бүгдийг эцэслэхийн тулд Мичёо, Гий хоёр уралдаан зохиодог бөгөөд Гий түрүүлдэг. Үүний дараа Такуми Гийд өөрийн тухай бүх үнэнээ хэлдэг ба түүний бага насанд тохиолдсон аймшигт хэргийн талаар ярьдаг....

Eternal Summer (Taiwan)

Eternal Summer - Мартагдашгүй зун

Cast
Jonathan-ний дүрд Bryant Chang
Shane-ний дүрд Joseph Chang
Carrie -ийн дүрд Kate Yeung
Directed by Leste Chen






Энэ кино нь 2006 онд хийгдсэн. Энэ кино нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ахлах ангийн сурагчдийн гурвалжилсан дурлалын тухай ккк...
Онц сурлагтан Жонатан ангийнхаа сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд болох Шэйн-тэй багаасаа найзалдаг. Тэд ахлах сургуульд ордог жил нь тэдний сургуульд Тайбай хотоос Каари гэдэг нэртэй охин шинээр шилжиж ирдэг. Нэг удаа Каари, Жонатан хоёр хичээлээ таслаж Тайбай хотруу явдаг. Тэд тэнд хамтдаа өдөржин зугаалаад орой нь буудалд хамт ордог. Каари Жонатантай унтахыг хүсдэг боловч Жонатан чаддаггүй. Учир нь Жонатан багаасаа Шэйнэд сайн болсон байдаг. Энэ талаар Каари гадарлаж, үүнээсээ болж тэр Шэйнд дургүй болдог. Гэтэл Шэйн Каарид сайн болж түүнд үерхэх санал тавьдаг. Ингээд л баахан гурвалжин дурлал болдог ккк...

The Love Of Siam (Tailand)

Сиамын дурлал
Cast
Witwisit Hiranyawongkul - Mew
Mario Maurer - Tong
Kanya Rattanapetch - Ying
Aticha Pongsilpipat - Donut


Энэ кино нь 2007 онд хийгдсэн бөгөөд нилээд уянгын, романтик кино. Киноны үйл явдал нь хоёр ахлах сургуулийн хөвгүүдийн дурлалын тухай гардаг. Киноны үйл явдал Тайландын Бангкок хотод болдог бөгөөд Сиам хэмээх нэгэн дүүрэгт Мию гэдэг нэгэн бяцхан хүү эмээтэйгээ хамт амьдрахаар ээж, аавынхаа гэрийг орхин хүрч ирдэг. Мию багаасаа эмээгийнхээ төгөлдөр хуурыг тоглож сурдаг бөгөөд багаасаа хөгжим, дуунд сонирхолтой хүүхэд байдаг. Миюгийн эмээгийн хөрш айлын хүү Тон аав, ээж болон эгчтэйгээ аз, жаргалтай амьдардаг хөгжилтэй хүү байдаг. Ингээд тэр хоёр найзууд болдог.

Нэгэн удаа Тоны гэр бүл аялал хийхээр өөр хотруу явдаг бөгөөд буцаж ирэхдээ Тоны эгч хамт ирдэггүй. Тоны эгч аялалын үеээр найзуудтайгаа аялахаар гэр бүлээсээ салж яваад иргэж ирдэггүй. Үүнээс хойш Тоны гэр бүл нь Тоны эгчийг хүлээн, эрэн сурвалжилж бүх аргыг хэргэлдэг боловч түүнийг олдоггүй. Ингээд Тоны ээж, аав нь сэтгэл санаагаар унаж тэр дүүргээс нүүхээр шийдэж нүүдэг. Үүнээс хойш нилээд хэдэн жилийн дараа Тон, Мию хоёр санамсаргүй тааралддаг....


Boys love II (Japan)

Boys love II - Schoolboy Crush - Хөвгүүдийн дурлал 2 буюу Сургуулийн хүүгийн дурлал
Cast
Yoshikazu Kotani - Kairu Aoi
Atsumi Kanno - Sora Amakami
Yuuki Kawakubo - Ichiyou Mizuki
Kazunori Tani - Riku Hanazono
Directed by Kotaro Terauchi


“Хөвгүүдийн дурлал 1” киноны найруулагч нь мөн энэ киног 2007 онд хийсэн. Би эхэндээ энэ киноны гол дүрийн залууг нөгөө “Хөвгүүдийн дурлал 1” дээр байсан сэтгүүлч залуу маань байна гэж бодсон чинь биш өөр хүний дүрд тоглосон юм байна лээ ккк.

Кино эхлэх үед хөвгүүдийн ахлах сургуулийн залуухан багш Кайру Аёо биеэ үнэлэгч залуу худалдан авч нэг шөнийг өнгөрөөдөг. Биеэ үнэлэгч багш залуугийн утасны дугаарыг тэмдэглэж аваад түүнд бас өөрийн утасны дугаарыг өгч хэрэгтэй үедээ залгаж байхыг санал болгодог. Хичээлийн шинэ жил эхлэх үеээр Аёогийн багшилдаг сургуульд нэгэн шинэ хүү шилжиж ирдэг. Гэтэл санаанд оромгүй явдал болж тэр хүү нөгөө урьд нь хамт шөнийг өнгөрүүлсэн биеэ үнэлэгч байдаг. Тэр хүү багшын утсыг мэддэг тул түүн рүү залгаж эхэлдэг. Үүнээс болж багш бусад хүмүүс мэдчих вий гэхээс айж, түгшиж сандарч эхэлдэг....

Boys love I (Japan)

Хөвгүүдийн дурлал 1
Сast
Yoshikazu Kotani - Taishin Mamiya
Takumi Saito - Noeru Kisaragi
Hiroya Matsumoto -Chidori Furumura
Directed by Kotaro Terauchi

Энэ кино нь 2006 онд хийгдсэн. Тухайн үедээ хамгийн амжилттай гей кино болж байсан. Иймд тухайн киноны найруулагч дахин “Хөвгүүдийн дурлал 2 буюу Сургуулийн хүүгийн дурлал” гэсэн киног 2007 онд хийсэн.

Энэ кино эхлэхдээ залуухан сэтгүүлч Тайшин Мамияа нэгэн алдартай загвар өмсөгч, ахлах сургуулийн хүүтэй сурвалжлага хийхээр уулздаг. Сэтгүүлч эхлээд түүний гэрт очиж ярилцлага хийдэг. Загвар өмсөгч хүү зураг зурах дуртай нь бөгөөд гэрт нь түүний зурсан далайн эрэг дээр зогсох бяцхан жаалын зураг байдаг. Энэ тухай сурвалжлагч асуудаг боловч Ноёру тодорхой юм хэлдэггүй. Ингээд сурвалжлагч Ноёруг хоолонд урьдаг тэд нэг ресторанд ордог. Сурвалжлагч 00-ийн өрөөнд орохоор явдаг бөгөөд Ноёру түүний хойноос дагаж орж ирдэг. Залуухан загвар өмсөгчийн зан авир, түүний гаргасан үйлдэл нь сэтгүүлчийг цочирдуулж, шоконд оруулдаг.....

The Sum of US (Australia)

Cast
Jack Thompson
Russell Crowe
John Polson
Deborah Kennedy
Directed by Geoff Burton and Kevin Dowling

Энэ кино 1994 онд хийгдсэн кино. Миний бас нэг дуртай жүжигчин Рассел Кроу тоглосон болохоор нь аймар хэрэгт дурлаад үзсэн чинь дажгүй хөөрхөн кино байна лээ кккк. Аав, хүү хоёр хамтдаа амьдардаг. Хүү нь гей тэрийгээ ааваасаа нуудаггүй. Аав нь ч үүнийг нь ойлгож хүлээн авдаг. Нэг удаа хүү нь нэг залуутай болзоод түүнийгээ гэртээ авчраад хоёулханаа сайхан байх гэтэл аав нь орж ирээд баахан саад болдог хэхэ... Энэ кино ер нь аав, хүүгийн хоёрын хоорондын харьцаа болон тэдний гэр бүлийн өнгөрсөнд болж өнгөрсөн амьдрал зэргийн тухай гардаг.


Monday, January 18, 2010

The King and The Clown (Korea)

Cast
Gam Woo Seong - Jangsaeng
Jeong Jin Yeong - King Yeonsan
Lee Jun Ki – Gonggil
Kang Seong Yeon - Jang Noksu
Directed by Lee Jun-ik


Ёстой хөөрхөн кино байна лээ. Энэ кино бас л нэг Солонгосын эртний хаан болон түүний хайртай алиалагчийн тухай түүх дээр үндэслэн хийгдсэн гэсэн. Энэ кино нь 2005 онд 4.5 сая доллараар хийгдсэн кино гэсэн шүү. Мөн кино Оскарт шилдэг гадаадын кино гэсэн номинацид нэр дэвшиж байсан гэсэн шүү ккк.




Энэ кинонд багаасаа найзласан Жансэн болон Гонгил гэдэг хоёр найз алиалагчийн тухай гардаг. Тэдний нэг Гонгил нь их үзэсгэлэнтэй. Гэтэл тэднийг тоглуулдаг театрын эзэн нь Гонгилыг боломж олдвол бусад өөр баян хүмүүст худалдаж ашиг олдог. Нэг өдөр Жансэн түүний энэ бусармаг үйлдлийг эсэргүүцэн тэмцэж Гонгилыг аван тэр газраас зугтдаг. Ингээд тэд нар нийслэлд ирж өөрсдийн бие даасан тоглолтоо хийж эхэлдэг бөгөөд голдуу хаан болон түүний ноёд, түшмэдийг ёжлон дуурайн тоглолт хийдэг. Энэ нь хааны ноёдын анхаарлыг татаж, тэд тэднийг зогсоохыг оролддог боловч Жансэн тэднийг хааны ордонд тоглолт хийх боломж олгохыг хүсдэг.

No Regret (Korea)

Cast
Lee Yeong-hoon ... Su-min
Kim Nam-gil (as Lee Han) ... Jae-min
Directed by Leesong Hee-il

Энэ киног 2006 онд Солонгосын гей найруулагч Leesong Hee-il урьд нь өөрийн амьдралд тохиолдож байсан хайрын түүхэн дээрээ үндэслэн хийсэн.




Киноны гол дүр Сумин өнчин хүүхдүүдийг асрах төвд амьдардаг байсан бөгөөд 18 нас хүрээд асрах газрын орхин Сөүл хотод очиж, ажиллаж амьдрахаар явдаг. Сумин их сургуульд суралцахыг хүсдэг ч түүнд төлбөр төлөх мөнгө байхгүй тул тэр компьютерын курсд суухын зэрэгцээ хэд, хэдэн цагийн ажил хийдэг. Тэр ажлуудын нэг нь дуудлагаар архи уусан хүмүүсийн машиныг жолоодож гэрт нь хүргэж өгөх ажил юм. Мөн нэгэн үйлдвэрт давхар ажилдаг. Нэг удаа дуудлагаар нэг залуугын машиныг барьж түүнийг гэрт нь хүргэж өгдөг. Тэр залууг Жиэмин гэдэг. Тэр залуу Суминыг сонирхдог боловч Сумин түүныг анзаараагүй дүр эсгээд буцдаг. Удалгүй түүний ажилдаг үйлдвэр дээр зарим ажилчидыг халж эхэлдэг. Үүнд Сумин багтаж ажилгүй болдог. Гэтэл тэр үйлдвэрийн эзэн нь Жиэмин байдагч тэр Суминыг тэнд ажилладаг гэж мэдээгүй байдаг. Дараа нь Сумин шөнийн клубд ажиллаж эхэлдэгч удалгүй бие үнэлж эхэлдэг. Гэтэл нэг удаа Суминаар үйлчлүүлэхээр Жиэмин ирдэг. Жиэмин түүнд дурладаг боловч Сумин түүнийг хүлээж авдаггүй....

A Frozen Flower (Korea)

Directed by Yu Ha.
Cast
Jo In-sung - Hong Lim
Ju Jin-mo - King
Song Ji-hyo - Queen



За энэ бол үнэхээр гоё кино байна лээ. Youtube дээр англи subtitle-тай байна лээ. Энэ кино маань Солонгосын эртний нэг хааны /1330 – 1374 онд амьдарч байсан/ үнэн түүхэн дээр үндэслэж 2008 онд хийгдсэн кино.


Эртний Гореэ улсын хаан хөвгүүдийг багаас нь хажуудаа авч цэргийн эрдэмд сургаж өөрийн бие хамгаалагчаа болгодог заншилтай. Энэ үеээр тэр нэгэн бяцхан хүүтэй багаасаа найзлаж, нөхөрлөдөг бөгөөд түүнтэй хамт насан туршдаа байна гэж хоёр биендээ амалдаг. Хаан Юан улсын гүнжтэй гэрэлсэн боловч хэзээ ч өөрийн хатантай ойр дотно байдаггүй. Харин өөрийн багаас найзлаж, нөхөрлөсөн цэргийн жанжин, өөрийн нь бие хамгаалагчтай хайр, сэтгэлийн холбоотой байдаг. Энэ талаар бусад ноёд, сайд нар гадарладаг бөгөөд хааныг удам залгах үргүй гэдэг шалтгаанаар хааныг шахаж эхэлдэг.


Үүнээс болж хаан байж боломжгүй нэгэн шийдвэрийг гаргаж түүнийгээ бие хамгаалагч Хонлимд хэлдэг. Тэр Хонлимд түүнийг хатанд үйлчилж хатныг хүүхэдтэй болго гэж хэлдэг. Учир нь хаан өөрөө эмэгтэй хүнтэй ойртох чадваргүй бөгөөд тэр өөрийн удам, ширээг залгах үрээ хэн нэгэн гадны хүн биш харин өөрийн хайртай залуу болох Хонлимын хүүхэд байхыг хүсдэг. Энэ нууцыг зөвхөн хатан, Хонлим болон хаан мэднэ. Ингээд Хонлим хатанд нэг сар гаруй үйлчилдэг боловч хатан хүүхэд олдоггүй. Гэвч энэ хугацаанд Хонлим хатанд татагдаж байгааг хаан анзаардаг ба түүнийг хатанд үйлчилэхээ зогсоохыг тушаадаг. Хонлим хэдий хааны тушаалыг дагна гэж амалдаг боловч тэр хатанд дурласан байдаг. Ингээд тэр тэсэлгүй хатантай нууцаар уулзаж эхэлдэг бөгөөд түүнийг хаан гадарласанаар бөөн хэрэг мандана....