Monday, January 18, 2010

A Frozen Flower (Korea)

Directed by Yu Ha.
Cast
Jo In-sung - Hong Lim
Ju Jin-mo - King
Song Ji-hyo - Queen



За энэ бол үнэхээр гоё кино байна лээ. Youtube дээр англи subtitle-тай байна лээ. Энэ кино маань Солонгосын эртний нэг хааны /1330 – 1374 онд амьдарч байсан/ үнэн түүхэн дээр үндэслэж 2008 онд хийгдсэн кино.


Эртний Гореэ улсын хаан хөвгүүдийг багаас нь хажуудаа авч цэргийн эрдэмд сургаж өөрийн бие хамгаалагчаа болгодог заншилтай. Энэ үеээр тэр нэгэн бяцхан хүүтэй багаасаа найзлаж, нөхөрлөдөг бөгөөд түүнтэй хамт насан туршдаа байна гэж хоёр биендээ амалдаг. Хаан Юан улсын гүнжтэй гэрэлсэн боловч хэзээ ч өөрийн хатантай ойр дотно байдаггүй. Харин өөрийн багаас найзлаж, нөхөрлөсөн цэргийн жанжин, өөрийн нь бие хамгаалагчтай хайр, сэтгэлийн холбоотой байдаг. Энэ талаар бусад ноёд, сайд нар гадарладаг бөгөөд хааныг удам залгах үргүй гэдэг шалтгаанаар хааныг шахаж эхэлдэг.


Үүнээс болж хаан байж боломжгүй нэгэн шийдвэрийг гаргаж түүнийгээ бие хамгаалагч Хонлимд хэлдэг. Тэр Хонлимд түүнийг хатанд үйлчилж хатныг хүүхэдтэй болго гэж хэлдэг. Учир нь хаан өөрөө эмэгтэй хүнтэй ойртох чадваргүй бөгөөд тэр өөрийн удам, ширээг залгах үрээ хэн нэгэн гадны хүн биш харин өөрийн хайртай залуу болох Хонлимын хүүхэд байхыг хүсдэг. Энэ нууцыг зөвхөн хатан, Хонлим болон хаан мэднэ. Ингээд Хонлим хатанд нэг сар гаруй үйлчилдэг боловч хатан хүүхэд олдоггүй. Гэвч энэ хугацаанд Хонлим хатанд татагдаж байгааг хаан анзаардаг ба түүнийг хатанд үйлчилэхээ зогсоохыг тушаадаг. Хонлим хэдий хааны тушаалыг дагна гэж амалдаг боловч тэр хатанд дурласан байдаг. Ингээд тэр тэсэлгүй хатантай нууцаар уулзаж эхэлдэг бөгөөд түүнийг хаан гадарласанаар бөөн хэрэг мандана....

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.