Sunday, January 17, 2010

Another country (UK)

Another Country is based on the life of the spy Guy Burgess ((16 April 1911 – 30 August 1963) was a British-born ), Guy Bennett in the play, and examines the effect his homosexuality and exposure to Marxism has on his life, and the hypocrisy and snobbery of the English public schools.
Cast
Rupert Everett - Guy Bennett
Colin Firth - Tommy Judd
Michael Jenn - Barclay
Robert Addie - Delahay
Rupert Wainwright - Donald Devenish
Tristan Oliver - Fowler
Cary Elwes - James Harcourt
Directed by Marek Kanievska



Энэ кино нь 1984 онд хийгдсэн бөгөөд английн алдарт тагнуулч Guy Burgess-ийн амьдрал дээр үндэслэн хийгдсэн. Тэрээр тухайн үедээ алдартай "Cambridge Five" гэсэн тагнуулын бүлгийн нэг гишүүн байсан. Мөн түүний тухай 2003 онд "Cambridge Spies" гэдэг нэртэй BBC телевизийн цуврал кино хийгдсэн байдаг.

Кино эхлэхдээ Орос улсад нэгэн сэтгүүлч английн тагнуулчаас ярилцлага авч байгаагаар эхэлдэг. Ингээд тухайн тагнуулч өөрийн сургуулийн амьдрал, хайр сэтгэлийн талаар өгүүлдэг.

1930 он, киноны гол дүр болох хоёр найз болох Гай Бэннит болон Томми Жад нар английн нэгэн хөвгүүдийн сургуульд суралцаж байсан бөгөөд тэд нар тухайн сургуульдаа гадны хүмүүс байдаг. Ялангуяа тэд нарт сургуулийн оюутны холбооныхон болон оюутны байрны дарга Фоулер дургүй байдаг. Учир нь гол дүр Гай Бэннит гей ба түүнийгээ нуудаггүй. Харин Томми Жад болохоор Марксист үзэлтэн.

Нэг өдөр сургуулийн нэг багш тус сургуулийн хоёр оюутан хамтдаа хагас нүцгэн байдалтай ойр, дотно байж байхад нь барьж авдаг. Үүний дараа тус оюутаны нэг нь сэтгэл, санааны хямралт орж, амиа хоролдог. Энэ нь сургууль даяар шуугиан тарьдаг бөгөөд сургуулийн зөвлөл энэ сенсаацыг оюутнуудын эцэг, эх болон гадны хүмүүст мэдэгдэхгүйгээр хадгалахыг хичээдэг. Сургуулийн оюутны байрны дарга Гай Бэннитэд болгоомжтой байх талаар сануулдаг. Мөн тэр Бэннит-ийг сургуулийн захиргааны жагсаалд хангалттгүй бэлтгэсэн гэдэг шалтгаанаар шийтгэхийг оролддог бөгөөд энэ үед Бэннит хэрэв түүнийг зодож шийтгэх юм бол тэр тус сургуульд суралцаж байх өнгөрсөн 3 жилийн хугацаанд хэн, хэнтэй унтсан гэдгээ сургуулийн захиралд очиж хэлнэ гэж сүрдүүлдэг.

Бэннит сургуулийнхаа доод курсын нэг оюутанд дуралдаг бөгөөд тэд нууцаар болзож эхэлдэг. Нэгэн удаа Бэннит түүнд захидал дамжуулдаг бөгөөд түүнийг оюутны байрны дарга Фоулер олж авж тухайн захидлаар сүрдүүлж Бэннитийг шийтгэдэг.

Гай-ийн талаар товчхон өгүүлэхэд:

Гай Баргэсс нь 1911 онд Англи улсад төрсөн. Тэрээр тухайн үедээ английн алдарт тагнуулын “Кэмбрэжийн тав” хэмээх бүлгийн гишүүн байсан. Энэ бүлэгт Баргэссээс гадна Ким Пилби, Доналд Дуарт, Антони Блант, Жон Кайрнкросс нар багтаж байсан. Энэ бүлэг нь дэлхийн 2 дугаар дайны үед идэвхитэй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.

Мөн Баргесс нь Спани улсад Спаний иргэний дайны үед ажиллаж байсан. Мөн 1951 онд хуучин зөвлөлт холбоот улсад ажиллаж байсан.

Кэмбрэжийн тав бүлгийн гишүүн болох Антони Блант мөн гей байсан бөгөөд түүнийг Баргэсстэй хайр, сэтгэлийн холбоотой байсан гэх сенсаацууд ч гарч байсан. Учир нь тэр хоёр нэг хэсэг хамтран ажиллаж, ажлын шалтгаанаар хамт амьдарч байсан нь энэ хов, живийг гаргахад хүргэсэн. Гэвч үүнийг Баргэсс болон Блант нар хоёулаа үгүйсгэдэг. Тэд өөрснийгөө зөвхөн хамтран ажиллагч болон найз нөхдийн холбоотой байсан гэдэг.

Баргесс маш өндөр боловсролтой, чадварлаг, аяъаслаг тагнуулч байсан бөгөөд нилээд өвөрмөц, огцом ааш зантай, мөн архи хэтрүүлэн хэрэглэдэг нэгэн байсан. Түүний халхавч ажилууд нь сэтгүүлч, элчин сайдын яамны ажилтан зэрэг олон ажил хийж байсан.
Тэр архи хэтрүүлэн уух явдалаа зогсоолгүй байсаар сүүлдээ архиндаа автаж, архинаас болж дөнгөж 52 хон насандаа бас барсан.

Гай Баргэсс

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.