Sunday, January 17, 2010

Maurice (UK)


Энэ кино миний хамгийн дуртай кино бөгөөд хэд ч дахин үзсэн юм бүү мэд хэхэ. Үнэхээр романтик гоё кино.Ядаж байхад миний дуртай жүжигчин Хью Грант тоглосон болохоор бүүр гоё. Гэхдээ Грант жаахан өөдгүй дүрд тоглосон нь жаахан тиймхэн. Гэхдээ л Хью Грант гоё хэхэ.





Maurice is a 1987 film based on the novel of the same title by E. M. Forster. A tale of homosexual love in early 20th century England, it follows Maurice Hall from his school days, through university, and beyond.
Cast

The film was directed by James Ivory.





































Энэ киног 1987 онд Английн зохиолч E. M. Forster -ийн зохиол Марис-аар хийсэн. Зохиолч E. M. Forster энэхүү зохиолоо 1912 онд бичиж эхэлсэн бөгөөд 1914 онд дуусгасан. Ингээд энэхүү зохиолоо зөвхөн намайг өнгөрсний дараа л хэвлүүлээрэй гэж захисны дагуу /учир нь тухайн үед Англид гей байхыг сэтгэцийн өмчин, гэмт хэрэг гэж үздэг байсан/ зохиолчийг 1970 онд өнгөрсний дараа 1971 онд анх хэвлэлтэнд гаргаж байсан байна лээ.

Кино нь ерөнхийдөө зохиолтой бараг ижил хийгдсэн бөгөөд бага зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Кино эхлэхдээ гол дүр болох Марисыг дунд сургуулийн хүүхэд байхад багш нь дуудаад түүнтэй амьдралын хууль болон сексийн талаар ярилцдаг. Дараа нь Марис их сургуульд орж суралцаж байх явцдаа сургуульд нь хамт суралцдаг Халл хэмээх залуутай танилцаж бие биендээ хайртай болдог. Гэвч тухайн үед Англид ижил хүйтэнтэйгээ хайр, сэтгэлийн холбоо тогтоох нь гэмт, хэрэгт тооцогддог байсан тул тэд нар маш болгоомжтой байж, өөрсдийн харьцааг маш нууцалдаг.

Гэтэл тэдний Рэслау гэдэг нэг найз нь ижил хүйстэнтэйгээ явалдах оролдлого хийсэн гэдэг хэргээр буруутгагдаж жоронд 6 сар хоригддог бөгөөд дараа нь амиа хоролдог. Гэхдээ энэ хэсгийг дараа энэ киног гаргахдаа хассан байна лээ. Энэ мэдээг Халл сонсоод хүнд цохилтонд ордог бөгөөд өөрийг нь хүмүүс Маристай хайр, сэтгэлийн холбоотой гэдгийг мэдчих вий гэхээс үхтэлээ айж эхэлдэг. Энүүнээс болж сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие муудаж энэ байдлаасаа болж Марисыг үзэн ядаж эхэлдэг. Энэ хэсэг нь кино зохиолоосоо жаахан өөр болсон байна лээ.

[Эх зохиол дээрээ болохоор Рэслау шоронд орох, амиа хорлох гэсэн зүйл гардаггүй. Харин Халл томуу өвчин тусаж, тэр нь маш хүндэрч сэтгэл, санаа нь тогтворгүй болж ааш, зан нь хувирч эхэлдэг. Ингээд түүнийг эмчилгээнд байх хооронд түүний эмэгтэй асрагч нь түүнийг маш сайн тайвршуулж, түүнд амаглан байдлыг өгч байгааг мэдэрдэг бөгөөд тэр Марист хайргүй болсон бөгөөд Марис болон түүнтэй холбоотой бүх зүйлээс /Марисын ээж, эгч гэх мэт гэр бүл, Марисын яриа, Марисын онигоо гэх мэт/ тэр залхаж, жигшдэг болсон гэдгээ ухаардаг. Тэгээд тэр Марисаас хайр, сэтгэлийн холбоогоо тасалж түүнээс огт өөр хүнд дурлахаар шийддэг.]

Ингээд тэр Марисд тэдний холбоог тасалж эмэгтэй хүмүүстэй холбоотой болох талаар хэлдэг бөгөөд энэ нь Марисын шоконд оруулдаг. Үүний дараа Халл өөр бүсгүйтэй хурим хийдэг бөгөөд энэ үеэр Марис маш их шаналж, сэтгэл санааны уналтанд ордог. Мөн тэрээр гей биш болохоор шийддэг бөгөөд өөрийгөө эмчлүүлэхээр ховсоор эмчилдэг эмчид ханддаг. Гэвч энэ бүгд үр дүнгүй болдог бөгөөд эмч нь "Чи цаашид Франц юм уу Итал зэрэг гей байх нь гэмт хэрэгт тооцогдохоо байсан оронд очиж амьдарсан нь дээр. Англи үеийн үед байгалийн төрөлхийн зүйлийн эсрэг байдаг" гэж хэлдэг.

Удалгүй Марис Халлын гэрт ажилдаг нэгэн царайлаг залуу Аликтай танилцдаг бөгөөд тэд бие, биендээ хайртай болдог.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.