Monday, January 18, 2010

Total Eclipse (US)

Cast
Leonardo DiCaprio - Arthur Rimbaud
David Thewlis - Paul Verlaine
Romane Bohringer - Mathilde Maute
Directed by Agnieszka Holland.


Энэхүү кино /Гарчиг нь Монголоор “Бүтэн нар хиртэлт” гэж орчуулах юм уу сайн мэдэхгүй байна./ нь 1995 онд хийгдсэн бөгөөд гол дүрд нь Леонарда Ди Капро тоглосон. Энэхүү киног 19-р зууны үед амьдарч байсан Франц яруу найрагч Паул Верлайни болон залуухан яруу найрагч Артур Римбауд нарын хоорондын холбоо болон тэдний захидал, шүлэг дээр үндэслэн хийсэн. Тухайн үедээ энэ хоёр яруу найрагч маш их алдар, цуутай хүмүүс байсан.

Кино эхлэхдээ Артур Римбаудын эгч нь хөгшин болсон Паул Верлайнитай нэгэн жижиг кафед уулзаж байгаагаар эхэлдэг. Артур Римбаудын эгч болон ээж нар нь Верлайни-аас түүнд бичсэн Римбаудын захидал болон шүлэгүүдийг авч устгахыг хүсдэг. Тэд тэдний захидалыг олон, нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй.



Яруу найрагч Верлайн болон Римбауд 1871 оны үед хоорондоо шүлгээ солилцож захидал бичилцэж эхэлдэг. Верлайн тухайн үедээ алдартай яруу найрагч байсан бөгөөд өөрийн залуухан 18 настай жирэмсэн эхнэрийн хамт баян хадам аавындаа амьдарч байдаг. Гэтэл нэг өдөр тэр Римбауд-д захидал бичиж түүнийг гэртээ урьдаг. Римбауд тэдний гэрт зочилж ирдэг бөгөөд тэр дөнгөж 16 настай, ажилчин ангийн гарал үүсэлтэй, бүүдүүлэг яриатай, үргэлж гаанс зууж явдаг бөгөөд том, том алхалж, насанд хүрсэн хүн шиг аашилж аягалдаг нэгэн байдаг.

Римбауд тэдний гэрт ирснээс хойш Верлайн үргэлж цагийг тэрэнтэй өнгөрүүлдэг болсон бөгөөд улмаар архи ууж, ааш зан нь хувирч эхнэртээ агсан тавьж гэр бүлээ дарамталж эхэлдэг. Мөн тэрээр Римбаудтай дотно харьцаанд орж, түүнд дурладаг.

Римбауд үргэлж Европ, Ази, Африк зэрэг тивүүдээр аялахыг хүсдэг бөгөөд Верлайн эхнэрээ төрсний дараа нялх хүүхэдтэй нь хаяж Римбаудыг даган аялахаар явдаг. Тэд хамт байх хугацаанд Римбауд үргэлж Верлайнаар тоглоом, тохуу хийдэг байсан бөгөөд нэгэн өдөр тэр тэсэлгүй түүнийг хаяад зугтаадаг. Үүний дараа тэд дахин уулзалдаг тэд маргалдаж Верлайн Римбаудын гарыг буудаж шардуулдаг. Энэ хэргээр тэр баригдаж шүүхэд очдог бөгөөд мөн залуу хүүтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр давхар буруутгагдаж 2 жилийн хугацаатай шоронд ордог.

Энэ хугацаанд Римбауд өөрийн шүлгийг бичиж хэвлүүлдэг бөгөөд 21 нас хүрээд шүлэг бичихээ зогсоож аялалд гардаг. Аялж явахдаа өвчин тусч, хөлөө тайруулдаг бөгөөд яваандаа энэ нь хорт хавдар болж 37 насандаа нас бардаг.

Артур Римбаудын талаар товч өгүүлэх нь:

“Яруу найрагч хүүхэд” гэдэг нэрээрээ дэлхийд алдартай Артур Римбауд буюу бүтэн нэр нь Жан Николас Артур Римбауд 1854 онд Франц улсад төрсөн. Түүний бичсэн яруу найраг, шүлэг нь тухайн үеийн яруу найргийн урсгалыг үндсээр нь өөрчилж орчин үеийн утга зохиолын үндсийг тавьсан гэж үздэг. Түүнийг зарим судлаачид “нялх Шекспер” ч гэж хэлдэг. Тэрээр 16 наснаасаа эхлэн бичиж эхэлсэнч бөгөөд 21 хүрээд зогссон.

Римбауд нь францын дундаж ажилчин гаралтай ба эцэг нь мэргэжлийн цэрэг байсан. Тэрээр жаахан байхаасаа гоц авъяастай хүүхэд байсан бөгөөд түүний ээж нь хичээлээр маш их шахдаг хатуу чанд хүн байсан. Тэр дөнгөж 9 насандаа 700 үгтэй эссэ бичиж байсан гэдэг. Ингэж түүнийг шахаж байсан нь түүнийг хичээл ном болон ээждээ дургүй болгоход хүргэсэн. Тэр багаасаа уран зохиолын ном болон аялал, адал явдалтай номонд дуртай байсан. Мөн тухайн үедээ маш амжилттай суралцаж байсан. Ялангуяа математик, шинжлэх ухаан зэрэг хичээлүүддээ тэргүүлдэг хүүхэд байсан. Дөнгөж 15 насандаа тэрээр сургуулиасаа 8 төрлийн шагнал авч байсан бол түүний дараа жил нь 7 төрлийн шагнал авч байсан. Энэ үед түүний гэр бүл нь түүнийг гайхалтай ирээдүй хүлээж буй гэж найдаж байсан бөгөөд түүнд давхар давтлага өгөх багш хүртэл хөлсөлж авч байсан.
Түүний анхны яруу найргийн ном "The Orphans' New Year's Gift" гэсэн нэртэйгээр түүнийг 16 настай байхад хэвлэгдэн гарч байсан бөгөөд энд түүний хамгийн шилдэг шүлгүүд багтаж байсан.

Тэрээр дөнгөж 15 насандаа хэзээний насанд хүрсэн яруу найрагч шиг ярьж хөөрдөг, аашилж аягалдаг болсон бөгөөд 16 насандаа гэрээсээ зугтсан ба билетгүй нийтийн тээврээр зорчиж яваад цагдаад баригдаж шоронд 7 хоног хоригдож байсан. Үүний дараа гэртээ дахин ирсэн боловч дахин зугтсан. Энэ үеээр түүний зан аашинд өөрчлөлт орж эхэлсэн бөгөөд архи уух, тамхи татах, бүдүүлэг ярих, нийтийн дэлгүүрээс ном хулгайлах, үсээ ургуулах зэрэг урьд огт байгаагүй ааш, авирыг гаргаж эхэлсэн. Удалгүй зохиолч Верлэйнтэй танилцаж түүнтэй хамт 4 орчим жил амьдарсан. Тэрээр 16-21 насны хооронд алдартай шүлэг, найргаа хэвлэн гаргаж байсан. Тэрээр 1891 онд 37 насандаа хавдраар өөд болсон.

Aртур Римбауд



Паул Верлайни

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.