Friday, March 26, 2010

Food of Love /German/

Food of Love is a 2002 Spanish/German film based on the 1998 novel The Page Turner by David Leavitt.
Cast
Paul - Kevin Bishop
Richard - Paul Rhys
Pamela - Juliet Stevenson
Joseph - Allan Corduner


Paul Porterfield (Kevin Bishop) is an 18-year-old music student who is offered the chance to be the page turner for the acclaimed pianist Richard Kennington (Paul Rhys). Kennington, and his agent and lover Joseph Mansourian (Allan Corduner), is instantly attracted to Paul's youth and attractiveness, but Kennington's attempts to get to know Paul better are thwarted by Paul's possessive, neurotic mother, Pamela (Juliet Stevenson) who is initially unaware of the attraction. She dotes on her son but is faced with the revelation that her husband is cheating on her and the exasperation of her son, who feels suffocated by her love. Paul is keen to escape his mother and meets Kennington in a hotel; After talking Kennington offers Paul a massage which leads on to other things.

Sunday, March 14, 2010

Soldier's Girl /US/

Трансжендер бүсгүйд дурласанаасаа болж зодуулж нас барсан залуухан цэргийн үнэн түүхэн дээр үндэслэж хийгдсэн кино.

Sunday, March 7, 2010

Borstal Boy /UK, Ireland/


Cast
Brendan Behan- ийн дүрд Shawn Hatosy
Charlie Milwall-ийн дүрд Danny Dyer

Энэ кино нь үнэн түүхэн дээр үндэслэгдэн 2002 онд хийгдсэн. Дэлхийн 2 дугаар дайны үед 1941 онд Ирландын армын сайн дурын гишүүн 16 настай Брендан армын даалгавараар бөмбөг биедээ нууж Англи руу хил нэвтэрч орох гэж байгаад баригдаж шоронд ордог.

Get Real /UK/



Энэ кино нь 1998 онд Англид хийгдсэн. Ахлах сургуулийн сурагч гей хүү Стивен өөрийгөө гей гэдгээ гэр бүл, сургуулийнхан гээд хүн бүрээс нуудаг. Тэр сургууль дээрээ доожоогүй хөвгүүдийн тоонд ордог бөгөөд зарим хөвгүүд түүнийг дээрлэхдэг. Мөн тэр Линда хэмээх хөршийн охинтой дотно найзалдаг бөгөөд түүнээс юугаа ч нуудаггүй. Нэг удаа тэрээр өөртэйгөө ижил гей хүмүүсийг олж танилцахаар шийдэж гей улсуудын нууцаар болздог газар очиж хэн нэгэнтэй болзоо тогтоохоор шийддэг. Гэтэл маш санамсаргүй зүйл бол түүний сургуулийн хамгийн алдартай хөвгүүдийн нэг болох Жон /царайлаг, спортондоо гарамгай/ тэнд ирдэг. Ингээд удалгүй Жон, Стивен хоёр нууцаар болзож эхэлдэг бөгөөд энэ тухайгаа бүгдээс нууцалдаг. Ялангуяа Жон хэн нэгэн тэднийг мэдчихвий гэхээс үхтэлээ айдаг. Үүнээсээ болж тэр Стивенийг буруутгадаг бөгөөд түүнийг дахин, дахин гомдоодог. Нэг удаа Стивен сургуулийнхаа оюутаны сэтгүүлд зориулсан сэдэвд нууц нэрээр захидал бичдэг ба захидалдаа өөрийнхөө гей гэдгийг илчилж бичдэг бөгөөд мөн тэр сургуулийнхаа нэг хөвгүүнтэй болздог талаар бичдэг. Энэ тухай мэдсэн Жон маш их уурлаж, түүний тухай хэн нэг нь олж мэдчих вий гэхээс маш их айдаг: Гэвч нэгэн тэмцээний дараа болсон сургуулийн цуглаан дээр Стивен өөрийгөө илчилэхээр шийддэг.

A Bungee Jump of Their Own /Korea/


Энэ кино 2001 онд хийгдсэн Солонгос кино. Сонирхолтой, нууцлаг, романтик кино. Нэгэн оюутан залуу нэгэн бүсгүйд дурладаг. Бүсгүй мөн түүнд дурлаж тэд хамтдаа аз, жаргалтай байдаг боловч нэг өдөр бүсгүй осолд орж нас бардаг. Үүнээс хойш олон жилийн дараа залуу өөр хүнтэй гэрлэж үр, хүүхэдтэй болсон байдаг. Тэр нэг ахлах сургуульд багшилахаар очдог. Ингээд удалгүй тэр дахин дурладаг. Гэвч энэ удаа түүний дурласан хүн эмэгтэй биш эрэгтэй бүүр түүний хичээл заадаг ангийн хүү байдаг.

Rainbow Eyes /Korea/


Энэ кино нь 2007 онд хийгдсэн Солонгос кино. Үнэхээр сонирхолтой, адал явдал бүхий гоё кино байна лээ. Кино ерөнхийдөө нэгэн учир битүүлэг гэмт, хэргийг мөрдөж буй талаар гардаг. Залуухан мөрдөн байцаагч Чо /найз бүсгүйтэй/ хамтран ажиллагч Юун-жоогийн /тэрээр нууцхан Чо-д сэтгэлтэй/ хамт нэгэн цуврал аллагын гэмт хэрэг дээр ажилладаг. Тэрхүү аллагын хийсэн хохирогчийн ДНК-ийн шинжилгээ хийхэд тэр хүн хүйсээ солиулсан хүн болох нь тогтоогддог. Ингээд энэ хэргийг мөрдөхөд эцэст нь үр, дүн хэний ч санаанд оромгүйгээр эргэдэг.

Touch of Pink /UK, Canada/


Энэ кино 2004 онд хийгдсэн ёстой хөөрхөн, хөгжилтэй кино. Инээдмийн төрөлд орно. Залуухан, муслим шашинтай, зурагчин мэргэжилтэй гей залуу Alim нь энэтхэг гаралтай ч багадаа Канадын Торонто хотод төрж, өссөн. Мөн тэр гэр бүлээсээ хот Англи улсын Лондон хотод ирж сууршиад хэдэн жил болж байгаа. Тэрээр найз залуу Жайлтай хамтдаа амьдардаг боловч энэ тухай Торонтод байгаа гэр бүлийнхэнээсээ нуудаг. Мөн тэр өөрөө өөрийнхөө сэтгэл дотор бий болгосон нэгэн төсөөллийн найзтай. Тэрүүнтэйгээ бүх зүйлийг зөвшилцөж шийддэг. Нэг удаа түүний ээж түүн дээр зочилж ирснээр тэр гей гэдгээ ээждээ хэлэхээр шийддэг. Гэвч тэр хэлэх аятайхан мөчийг олж чадахгүй байж буруу мөчит ээждээ гэнэт хэлж түүнийг шоконд оруулдаг.

Friday, March 5, 2010

Cut Sleeve Boys (HK,UK)

Энэ киног Гонконг болон Их Британий уран бүтээлчид хамтран 2006 онд хийсэн. Үнэхээр инээдтэй, гоё кино байна лээ.
Cast:
Ashley Wang-ийн дүрд Chowee Leow
Melvin Shu-ийн дүрд Steven Lim
Todd Charrington-ийн дүрд Gareth Rhys Davis
Ross Foreman-ийн дүрд Neil Collie
Хятад гаралтай Англи гей залуучууд болох Ашли болон Мэлвин нар сайн найзууд. Ашли эмэгтэйлэг зан, чанартай бөгөөд эмэгтэй хүний хувцас өмсөх дуртай. Харин Мэлвин хэн нэгэнтэй холбоо тогтоож үерхэж, дурлаж хамт амьдрахаас илүүтэйгээр зүгээр л нэг шөнийг хамт өнгөрөөхийг илүүд үздэг. Гэтэл Мэлвинд дурласан нэгэн залуу Тод гэнэт тэдний гэрт хүрч ирснээр тэд хамтдаа амьдарцгааж эхэлдэг.
Харин Ашли нэг сайхан залуутай танилцдаг бөгөөд тэр залуу нь Ашлиг эрэгтэй гэж хүлээж авахыг хүсдэггүй. Түүнд Ашли эмэгтэй хүн шиг хувцаслаж, эмэгтэй хүн шиг нүүрээ будаж явах нь таалагддаг. Гэвч үргэлж эмэгтэй хүний хувцас, будаг, шунхтай байх нь Ашлид тийм ч амаргүй байдаг бөгөөд тэр Российг түүнийг эрэгтэй хүн гэдгээр нь хүлээж авахыг хүсдэг.

The L Word (US)

Америкийн телевизийн драм болох "The L Word" 2004 онд эхэлсэн бөгөөд 2009 онд дууссан. Кино бүхэлдээ лесби бүсгүйчүүдийн амьдрал, үр, хүүхэд, хайр, сэтгэл, хардалт, хууралт гээд л бүх л зүйлийн талаар гардаг. Нийтдээ 6 бүлэг 70 ангитай. Энэ кинонд лесби бүсгүйчүүдээс гадна трансжендер болон гей хүмүүсийн амьдрал гардаг.
Киноны гол дүр болон хос Бэтт, Тина хоёр хамтдаа 7 жил амьдарсан бөгөөд тэд хүүхэд шинжлэх ухааны аргаар суулгаж хүүхэдтэй болцгоодог. Гэвч Бэтт алдаа гаргаж Тинаг хуурснаар тэдний хооронд маш том асуудал үүсдэг.

Тэдний найз Алис хөгжилтэй, романтик бас нилээд чалчаа нэгэн. Тэрээр радиод нэвтрүүлэгчээр ажилдаг бөгөөд үргэлж хувийн амьдралынхаа талаар, найзуудынхаа талаар өөрийн нэвтрүүлэгээрээ ярьдаг. Тэр үргэлж сайхан найз бүсгүйтэй болж, романтик хайр үүсгэхийг хүсдэг ч хүссэнээр нь болдоггүй тул гей амьдралаас татгалзаж стрейт болохоор шийддэг.

Харин Шэйн бол маш хүүхэмсэг. Тэр хүүхнүүдийг оймс шигээ сольдог. Хэзээ ч хэн нэгэнтэй холбогдож, үерхэхийг хүсдэггүй, тэднээс зөвхөн секс л хүсдэг. Шейн бол бүсгүйчүүдэд сайн найз болж чадахаас хэзээ ч сайн girlfriend болж чадахгүй.
Мөн тэдний нэг найз болох Дана бол тамирчин бүсгүй. Тэрээр олны танил тул өөрийнхөө гей гэдгийг хүмүүсээс нууцлахыг илүүд үздэг.
Кит бол Бэттийн эгч 40 гарсан бүсгүй. Тэрээр стрэйт. Ганц бие ээж. Тэр сайхан сэтгэлтэй бүсгүй бөгөөд үргэлж дүүгээ дэмждэг мөн тэдний найзуудтай сайхан харьцаатай байдаг.

Кино эхлэхэд нэгэн залуухан хос болох Женни, Тим хоёр хамтдаа амьдрахаар Лос Анжелесд нүүж ирдэг. Тэд тэдний шинэхэн хөрш болох Бэтт, Тина хоёрыг гей гэдгийг мэддэггүй. Нэг өдөр Бэтт, Тина хоёр гэртээ үдэшлэг зохиож Женни, Тим хоёрыг урьдаг. Энэ үед Женни анх удаа лесби бүсгүйчүүдтэй танилцдаг бөгөөд тэдний дунд байсан Марина гэдэг бүсгүйтэй мөн танилцсанаар Женнигийн амьдрал ирээдүйд маш ихээр өөрчлөгддөг.



Queer as Folk (UK)

Энэ нь "Queer as Folk"-ийн Англи хувилбар нь. Энэ хувилбар нь 1999-2000 оны хооронд Их Британид хийгдсэн. Нийт 2 бүлэг 20 ангитай ТВ драм. Энэ хувилбар нь эхэлж хийгдсэн бөгөөд дараа нь америкууд нь өөрсдийн хувилбарыг хийсэн.
Киноны гол дүрүүд:
Cast:
Vince Tyler- ийн дүрд Craig Kelly /Америк хувилбарт Майкал/
Stuart Alan Jones- ийн дүрд Aidan Gillen /Америк хувилбарт Брайн/
Nathan Maloney-ийн дүрд Charlie Hunnam /Америк хувилбарт Жастин/

Queer as Folk (US)

Америкийн "Queer as Folk" ТВ драм. 2002-2005 оны хооронд хийгдсэн. Нийт 5 бүлэг, 83 ангиас бүрдсэн цуврал кино. Энэ кино ерөнхийдөө америкийн гей залуусын амьдралын хэв, маяг, тэдэнд тулгардаг асуудлууд, мөн тэдний гэр бүл, хайр, дурлал, сексийн амьдралын талаар нилээд дэлгэрэнгүй гаргасан кино. Ер нь бол нилээд секс талруугаа кино.
Кинонд хэсэг гей, ганц бие, 29-35 хооронд насны найзуудын тухай гардаг.

Тэдний нэг болох киноны нэгэн гол дүр бол Майкал. Майкал нэг супермаркетад менежер хийдэг. Тэр ичимхий, даруухан, сайхан сэтгэлтэй бас авгай шиг үглээ.
Харин түүний хамгийн сайн найз Брайн. Тэд багын найзууд. Брайн бол өөртөө итгэлтэй, баян, царайлаг, шоучин, залуучуудыг оймс шигээ солидог залуу. Майкал нууцхан Брайныг олон жил хайрлаж ирсэн.
Тэдний бас нэг найз болох Эммит бол өөртөө итгэлтэй, цайлган сэтгэлтэй, тусархуу бөгөөд маш эмэгтэйлэг байдалтай.
Мөн нэг найз нь 30 гарсан Тэд. Тэр найзууд дундаа хамгийн хөгшин нь. Тэр нягтлан бодогч мэргэжилтэй. Өөрийнхөө гадаад үзэмжийг үргэлж голж явдаг. Бас үргэлж найз залуутай болохыг мөрөөддөг бөгөөд романтик хайр, дурлалыг хүсдэг.
Кино эхлэхдээ баян, өөртөө итгэлтэй, царайлаг 29 настай Брайн ахлах сургуулийн сурагч 17 настай Жастинтай танилцсанаар тэдний амьдралын түүх эхэлдэг.
Жастин

Жастиний зурсан зураг

Жастин, Брайн хоёр