Sunday, March 7, 2010

Get Real /UK/



Энэ кино нь 1998 онд Англид хийгдсэн. Ахлах сургуулийн сурагч гей хүү Стивен өөрийгөө гей гэдгээ гэр бүл, сургуулийнхан гээд хүн бүрээс нуудаг. Тэр сургууль дээрээ доожоогүй хөвгүүдийн тоонд ордог бөгөөд зарим хөвгүүд түүнийг дээрлэхдэг. Мөн тэр Линда хэмээх хөршийн охинтой дотно найзалдаг бөгөөд түүнээс юугаа ч нуудаггүй. Нэг удаа тэрээр өөртэйгөө ижил гей хүмүүсийг олж танилцахаар шийдэж гей улсуудын нууцаар болздог газар очиж хэн нэгэнтэй болзоо тогтоохоор шийддэг. Гэтэл маш санамсаргүй зүйл бол түүний сургуулийн хамгийн алдартай хөвгүүдийн нэг болох Жон /царайлаг, спортондоо гарамгай/ тэнд ирдэг. Ингээд удалгүй Жон, Стивен хоёр нууцаар болзож эхэлдэг бөгөөд энэ тухайгаа бүгдээс нууцалдаг. Ялангуяа Жон хэн нэгэн тэднийг мэдчихвий гэхээс үхтэлээ айдаг. Үүнээсээ болж тэр Стивенийг буруутгадаг бөгөөд түүнийг дахин, дахин гомдоодог. Нэг удаа Стивен сургуулийнхаа оюутаны сэтгүүлд зориулсан сэдэвд нууц нэрээр захидал бичдэг ба захидалдаа өөрийнхөө гей гэдгийг илчилж бичдэг бөгөөд мөн тэр сургуулийнхаа нэг хөвгүүнтэй болздог талаар бичдэг. Энэ тухай мэдсэн Жон маш их уурлаж, түүний тухай хэн нэг нь олж мэдчих вий гэхээс маш их айдаг: Гэвч нэгэн тэмцээний дараа болсон сургуулийн цуглаан дээр Стивен өөрийгөө илчилэхээр шийддэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.