Monday, December 27, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 4 - Gay Celebrities' Life and Success 4 - Rupert Everett

Rupert Everett 1959 онд Англи улсад төрсөн жүжигчин юм. Тэрээр "Өөр нэгэн улс", "Миний сайн найзын хурим" кинонд Жуляа Робертсын найзын дүрд, "Дараагийн гайхалтай явдал" кинонд Мадоннагийн найзын дүрд, "Шрек" кинонд хунтайжын дүр зэрэг олон хит кинонуудад тоглосон.

Rupert Everett Холливуудад удаан хугацааны амжилттай кареер хөөж байгаа анхны "openly gay" жүжигчин юм. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн сексийн чиг, баримжаагаа нуулгүйгээр ил тод гарч ирсэн нь түүний кареерт маш их сөрөгөөр нөлөөлсөн гэж үздэг бөгөөд тэрээр өөрийн сексийн чиг, баримжааны талаар үнэнээ хэлсэндээ үргэлж харамсаж явдагаа ч нуудгүй хэлдэг байна.

Тэрээр саяхан хүртэл Английн "The Observer" хэмээх сонинд ярилцлага өгөхдөө "Би өөрийн сексийн чиг, баримжааны талаар хэзээ хэлэх ёсгүй байсан юм" гээд мөн одоо гарч ирж буй гей залуу жүжигчидэд зөвлөхдөө

"Амьдрал дээр чи үнэнээ хэлж, ил тод байсанаар хэзээ ч хожихгүй. 25 настай ижил хүйстэн залуу жүжигчин Англи, Америк, Итали болон бусад аль ч орны кино бизнесст хүч үзээд амжилтанд хүрч чадахгүй. Энэ зүгээр л ердөө бүтдэггүй юм. Чи үнэнээ хэлснээр чи өөрийн толгойгоор хад мөргөхтэй адил болно. Чи хэдий өөрөө тэмцэх гэж оролдовч энэ бүтэхгүй, бусад хүмүүс чамайг хүлээж авдаггүй юм. Үнэндээ би шинээр гарч ирж буй бусад гей жүжигчидэд чи үнэхээр амжилттай кареер хөөхийг хүсэж байвал өөрийн сексийн чиг, баримжааны талаар үнэнийг хэл гэж зөвлөхгүй"
гэж хэлжээ.

Тэрээр 1980 оноос эхлэн жүжигчиний кареер хөөж эхэлсэн бөгөөд хамгийн анхны гол дүр нь "Өөр нэгэн улс" хэмээх кинонд английн алдарт тагнуулч Guy Burgess-ийн залуу насны дүрд амжилттай тоглож анх олны танил болжээ.

Үүний дараагаар 1985 онд "Үл таних хүнтэй бүжиглэсэн нь", 1987 онд "Зүрхэн дэх гал" зэрэг кинонуудаараа амжилтанд хүрсэн юм.

1989 онд тэрээр Францруу нүүж тэнд байхдаа "Сайн байна уу хонгор минь? Чи ажилласаар л байна уу?" гэсэн романаа бичсэн. Мөн энэ үеэр анх өөрийн сексийн чиг баримжаанч талаар коминг аут хийжээ.

Түүний энэ коминг аут нь бараг түүний кареерийг үгүй хийх шахсан гэж тэр үздэг байна. Гэвч тэрээр дахин цөөн хэдэн кинонуудад тоглосон бөгөөд 1997 онд Жулия Робертсийн хамт "Миний сайн найзын хурим" кинонд тоглосоноор "Алтан бөмбөрцөг" кино наадамд шилдэг эрэгтэй туслах дүрээр нэр дэвшиж түүний жүжигчиний кареер дахин сэргэсэн юм.

Өнөөгийн байдлаар Rupert Everett 2010 онд "Wild Target" хэмээх инээдмийн кинонд тоглосон бөгөөд мөн Английн телевизийн 4 дүгээр сувагийн баримтад кинонуудад оролцон ажилласан байна.

Мөн тэрээр хамгийн сүүлд Английн телевизийн "Чи өөрийгөө хэн гэж бодож байна?" хэмээх алдартай телевизийн баримтад кинонд оролцжээ. Энэ кинонд урлаг, спортын алдартангууд оролцож өөрсдийн удам, угсаа, гарал, үүсэлийг тодорхойлохоор эрэн сурвалжилдаг байна.

Rupert Everett хэдийгээр өөрөө гей боловч гей хосуудыг хүүхэд үрчилж авахыг эцэргүүцдэг байна. Тэрээр хэлэхдээ хоёр ижил хүйстэн хос эрэгтэй хүүхдийг сайнаар хүмүүжилнэ гэдэгт итгэдэггүй гэжээ. Мөн тэрээр ижил хүйстэнүүд хүүхдийг өсгөх нь тэдний хүмүүжилд сөрөг үр, дагвартай гэж үздэг байна.

Тэрээр энэ тухай Английн нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө "Бурхан минь, би хэзээ ч тэгэж чадахгүй. Та төсөөл дөө. Хүүхдийн эцэг, эхийн хурал болоход хоёр аав ирж сууна эсвэл ирж үг хэлнэ гэж үү?" гэжээ. Мөн тэрээр би хүүхэд үрчилж авч өсгөж чадна гэж бодохгүй байна. Энэ миний хийх зүйл биш гэжээ.

Saturday, December 25, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 3 - Gay Celebrities' Life and Success 3 - Joe McElderry

Миний бас нэгэн үзэх дуртай шоу болох "The X Factor" хэмээх шинэ дуучин хайж олдог шоуны Англи хувилбарын 2009 оны ялагч болох Joe McElderry-ийн тухай энэ удаа оруулахаар шийдлээ. Тэрээр 19-хөн настай шинээр гарч ирж буй залуухан дуучин юм.

Joe McElderry 1991 онд Англид төрсөн. Тэрээр 2009 онд "The X Factor" шоунд оролцон ялснаар Syco Music хөгжмийн компанитай 1 сая фунтын гэрээ хийх эрхийг олж авсан юм. Тэрээр урьд нь 2007 оныд мөн тус шоунд оролцсон боловч төдийлөн амжилттай оролцож чадаагүй. Гэсэн гэлээ ч тэрээр шантралгүй дахин 2 жилийн дараа шоунд эргэн ирж дахин оролцсоноор ялагч болсон юм.

Ингээд шоуны дараа тэрээр тус компанитай гэрээний дагуу хамтран ажиллаж "The Climb" хэмээх синглийг 2009 оны 12 сард гаргасан нь гарсан даруйдаа Англи болон Ирландын хөгжмийн ертөнцөнд амжилт дагуулж, сингли гарсан анхны өдөртөө 100 мянган хувь борлогдож мөн хөгжмийн чартуудад эхний байранд орж эхэлсэн байна. Мөн тэрээр 2010 оныд Хайтид болсон газар хөдлөлтийн хохирогчидод туслах хандивын ажил болон өсвөр насны хавдартай хүүхдүүдэд туслах хандивын ажилд оролцон ажиллаж хандивын санг өсгөх тоглолт хийсэн байна.

Joe дуулахаас гадна загварын ертөнцөд хүч үзэхээр шийдэн 2010 оны 3 сард "Next Models"-д загвар өмсөгчөөр ажиллахаар гэрээ байгуулсан байна. Мөн тэрээр "Metro Radio" хэмээх радиод хөтлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

2010 оны 7 дугаар сард Joe-ийн "Twitter" дахь хаягыг хэн нэгэн хакердаж түүний нэрийн өмнөөс түүний сексийн чиг, баримжааны талаар мессеж үлдээсэн нь түүнийг анх гей хэмээх шуугианы эхлэлийг тавьсан. Үүний дараагаар тэрээр өөрийн албан ёсны вэб сайтан дээр өөрийгөө гей гэдгийг батлан мэдэгдсэн бөгөөд өөрийн гэр бүлийнхэн болон фэнүүд нь түүнийг ойлгож хүлээн авч, дэмжсэн явдалд талархаж байгаагаа мөн илэрхийлжээ. Үүний дараагаар түүнийг ижил хүйстэнүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд туслаж дэмжих зорилготой Английн хамгийн том сайн дурын "Stonewall" хэмээх байгууллагаас түүнийг гей "role model /бусдад үлгэр дуурайлал болох/"-ээр зарлажээ.

Тэрээр мөн 2010 онд Английн хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслол болох "BRIT Award"-д түүний "The Climb" нь оны шилдэг синглээр нэр дэвшсэн байна.

Friday, December 24, 2010

Adam Lambert is second most ‘googled’ gay person of the year - Энэ жилийн google-ээр хамгийн их хайлт хийгдсэн гей алдартануудын жагсаалтанд Адам

The Advocate хэмээх Америкийн гей, лесби сэтгүүлээс энэ жилийн гүүглээр хайлт хийгдсэн одуудын жагсаалтанд Адам 2 дугаарт бичигдлээ гэж мэдэгдлээ. Эхний байранд Perez Hilton хэмээх блогчин орсон бол Адам 2 дугаарт орж Элтон Жон, Эллен, Рикки Мартин зэрэг алдартангуудыг ардаа орхижээ. Мөн Адам жил бүрийн "GregInHollywood.com."-ээс нэрлэсэн "Жилийн хөгжмийн ертөнцийн од"-оор, мөн "Жилийн хамгийн алдартай гей уран бүтээлч"-ээр шалгарсан байна.

Адам зөвхөн жилийн хамгийн их гүүглэ-ээр хайгдсан гей алдартанаар тодроод зогсолгүй мөн жил бүр гүүглэ-ээс зарладаг "Хамгийн их гүүглээр хайгдсан одууд 2010" жагсаалтад 7 дугаар байранд Парис Хилтон болон Анжелина Жоли нарын хамт оржээ.

According to Advocate.com, Adam Lambert is the second most “googled” gay person in 2010. The Advocate is a U.S.-based national gay and lesbian newsmagazine.

Although it was a tight race, Adam took second place to Perez Hilton. However, he beat out Ellen DeGeneres, Elton John and Ricky Martin, among others. Also Adam was named “Music Star of the Year” by gay entertainment website GregInHollywood.com. In addition, earlier this week he was named the #1 Favorite Gay Musician in the “AfterElton.com 2010 Visibility Awards.”

Adam is not only one of the top gay people googled this year, but also one of the top overall celebrities searched online. According to Adam’s official website, in November Google released their 'Top 10 Most Googled Celebrities of 2010' and Adam tied for the #7 spot with Paris Hilton and Angelina Jolie.

Saturday, December 18, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 2 - Gay Celebrities' Life and Success 2 - Manvendra Singh Gohil

Өнөөдөр бас нэгэн сонирхолтой хүний тухай оруулахаар шийдлээ. Энэтхэг улсын Rajpipla хэмээх хотын язгууртан угсааны залгамжлагч, хунтайж Manvendra Singh Gohil тухай. Яагаад энэ хүн надад сонирхолтой санагдсан бэ гэхээр Энэтхэг хэмээх нилээд хатуу, дэг жаягтай тэр тусмаа хуулиндаа ижил хүйстэн байх нь буруу гэж тусгасан бөгөөд энэ хэргээр 10 хүртэл жилээр хүмүүсийг яллахаар тусгасан байдаг ийм хатуу хуультай оронд зоригтойгоор коминг аут хийж маш олон эсэргүүцэл, хүмүүсийн үзэн ядалт, эцэг эхийн хатуу шийдвэр зэргийг даван гарсан төдийгүй Энэтхэгт амьдарч буй өөрийн адил гей хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдэнд туслахын тулд өөрийн бие дайчилан ажиллаж байгаа нь үнэхээр өөрийн эрхгүй хүндэлмээр, зоригтой хүн юм.

Manvendra Singh Gohil 1965 оны 9 сард Энэтхэгийн язгууртан угсаатан гэр бүлийн цорын ганц угсаа залгамжлагч хунтайж болон төрсөн бөгөөд тэрээр дэлхий дахинаа өдгөө цорын ганц "коминг аут" хийсэн "openly gay" хунтайж гэгдэж байгаа. Дэлхийн улс, өнцөг бүрт олон хунтайжууд байдаг боловч тэдэн дундаас энэ хүн шиг коминг аут хийсэн хунтайж одоогоор гараагүй байгаа бөгөөд тэрээр анхны хүн юм.

Тэрээр 1991 онд эцэг, эхийн зохицуулалтаар гэрлэсэн бөгөөд удалгүй 1992 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэрээр энэ тухайгаа хожим ярихдаа: "Бидний гэрлэлт бол тэр чигээрээ буруу зүйл, алдаа, гамшиг байсан юм. Гэрлэлт маань хэзээ ч бүтэлтэй зүйл болоогүй. Би гэрлэсэнийхээ дараа би ямар нэгэн буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан. Би тухайн үедээ гэрлэсэний дараа бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Учир нь би өөрийгөө гей гэдгийг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд хэн ч надад гей байх нь өвчин биш гэдгийг тухайн үед хэлээгүй байсан юм. Би үнэхээр тэр бүсгүйн амьдралыг үрсэндээ харамсаж байгаа бөгөөд энэ бүгд миний буруу байсан юи" гэжээ.

Тэрээр 2007 онд Америкийн алдарт ток шоу болох "Oprah Winfrey Show"-д оролцож өөрийн бүтэлгүй гэрлэлтийнхээ тухай болон хэрхэн коминг аут хийсэн, түүнийг түүний ард, түмэн болон гэр, бүлийнхэн хэрхэн хүлээн авсан зэрэг тухайгаа дэлгэргүй, нээлттэй ярилцлага өгсөн.


Хунтайж гэрлэлтээ цуцлуулсаны дараа нутгийн гей хүмүүст туслах, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр нийгмийн ажилд идэвхитэй оролцож эхэлсэн байна. Гэвч түүний гэр бүлийнхэн түүнийг жирийн хүмүүстэй холилдож, тэдэнтэй хамтран ажиллаж байгаад дургүйцэж байсан хэдий ч тэр энэхүү сайн дурын ажлаа орхилгүй үргэлжлүүлэн идэвхитэйгээр ажилласаар байсан юм.

Ингээд 2002 онд хунтайж ядаргаа болон сэтгэл зүйн уналтанд орж эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ үед эмчид тэр өөрийн сексийн чиг, баримжааны тухай анх хэлжээ. Түүний эмч энэ тухай хунтайжын гэр бүлийнхэнд хэлсэнээр тэрээр гэр бүлийнхэндээ коминг аут хийсэн юм.

Хожим 2006 онд хунтайж нийт ард, түмэнд коминг аут хийхээр шийдэж сонинд ярилцлага өгөхдөө энэ тухайгаа хэлжээ. Тухайн үед түүнийг коминг аут хийхэд маш олон хүн түүнийг эцэргүүцэж, нутгийн ард, түмэн түүний зургийг гудамжинд шатааж, хунтайжын ээж нь түүнийг албан ёсоор "өөрийн хүүхэд биш болсон" гэж олон нийтэд зарлаж, түүний гэр бүлийнхэн түүнийг тэднийг үл хүндлэн гэр, бүлийн нэр төрийг унагсан хэмээн буруутгах зэрэг маш хүнд сэтгэл, санааны дайралтанд орсон. Гэвч тэр энэ бүгдийг даван туулсан бөгөөд одоо хүн бүр түүнийг хүлээн зөвшөөрч, ойлгодог болжээ.

Одоогоор хунтайж ижил хүйстэнүүдийн эрхийг хамгаалах, бэлгийн замын халдварт өвчин болон ДОХ өвчиний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нийгмийн ажилд идэвхитэйгээр оролцон ажиллаж байна.

Мөн хунтай 2009 онд Английн BBC телевизийн реалити шоу болох "Нууц хунтайж" гэсэн шоунд оролцсон байна. Энэ шоунд 3 өөр улсын хунтайжууд Англи улсад ирж өөрсдийгөө хунтайж гэдгээ нууцлан 3 долоо хоногийн турш жирийн хүний амьдралаар амьдарч, ажилладаг. Энэ хугацаанд тэд өөрсдийг нь хайрлаж чадах "жинхэнэ хайр"-аа олох нь тэдний зорилго юм.

Мэдээж Manvendra Singh Gohil хунтайжын хувьд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж чадах "найз залуу" олох нь түүний зорилго байсан юм.Харин түүнтэй хамтран шоунд оролцсон бусад хунтайжууд түүний сексийн чиг, баримжаанаас болж түүнтэй бага зэрэг үл ойлголцол үүсгэдэг.

Thursday, December 16, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 1 - Gay Celebrities' Life and Success 1 - Adam Lambert

Дээр нэг блогтоо "Another country" болон "Total Eclipse" гэсэн алдартай тагнуулч болон алдартай зохиолч нарын амьдрал дээр тулгуурлаж хийсэн кинонуудын талаар оруулахдаа тухайн хүмүүсийн талаарх мэдээллийг оруулж байсан.

Харин өнөөдрөөс эхлэн блогтоо зөвхөн кино биш мөн албан ёсоор олон нийтэд коминг аут хийсэн алдартай гей хүмүүсийн амжилт, амьдралын талаар бас оруулж байвал бас сонирхолтой юм болов уу гэж бодлоо. Гэхдээ өнөө үед ид ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн талаар оруулж байхаар шийдлээ.

Ингээд энэ хэсгийн салхийг хагалж Америкийн хамгийн алдартай хөгжимийн шагнал гардуулах ёслол болох Grammy-д 2010 оны "Шилдэг эрэгтэй, поп дуучин" хэмээх номинацид Майкэл Бублэ, Майкэл Жексон, Бруно Марс, Жон Маяар гэсэн дуучидтай өрсөлдөн нэр дэвшээд байгаа мөн миний хамгийн дуртай дуучидын нэг болох Adam Lambert-ийн тухай эхэлж орууллаа.

Америкийн хамгийн их үзэгчидтэй алдарт "Америкийн шүтээн" хэмээх шинэ, дуучин хайх шоуны 2009 оны оролцогч Adam Lambert шоунд оролцож эхэлсэн анхны өдрөөсөө өөрийн авъяасаараа дэлхий дахиныг байлдан дагуулж эхэлсэн. Энэ шоунд Адам 2-р байрт орсон. Хэдийгээр Адам энэ шоуны ялагч болж чадаагүй ч гэсэн энэ шоунаас төрсөн хамгийн алдартай дуучин болоод байгаа юм.

Адам 1982 онд Америкийн Калифорнагийн Сан Диего хотод төрсөн. Айлын хоёр хүүхдийн том нь. /эрэгтэй дүүтэй/ Адам багаасаа дуулах дуртай байсан бөгөөд хожим 18 насандаа Лос Анжелес хотруу дуучины кареераа хөөхөөр нүүсэн. Ингээд олон жил театрт дуулсан боловч төдийлөн олны танил болж чадаагүй юм. Адам хэдийгээр поп, рок дуучин болохыг хүсэж олон продюсерүүдтэй уулзаж өөрийнхөө дууг сонсгосон боловч тухайн үед хэн ч түүнтэй хамтран ажиллаагүй юм.

Ингээд 2009 онд Адам "Америкийн шүтээн"-д орсоноор өөрийн амжилтанд хүрэх замаа нээсэн юм. Энэ шоуны үеэр Адам маш олон алдартай одуудын анхаарлыг татаж чадсан бөгөөд шоуны дараа маш олон алдартай дуучид, алдартай продюсерүүд Адамтай хамтран ажиллах санал тавьсаар түүний амжилтын гараа эхэлсэн юм. Ингээд Адам 2009 оны 11 сард "For Your Entertainment" гэсэн анхны альбомоо гаргасан нь гарсан долоо хоногтоо 200 мянга шахам хувь борлогдож "Billboard 200" жагсаалтын 3-р байранд бичигджээ. Энэ цомогтоо Адам "Pink", "Lady Gaga" зэрэг алдартануудтай хамтран ажилласан юм. Мөн Адам 2010 онд өөрийн анхны альбомоо танилцуулах болон фэнүүддээ өөрийн амьд тоглолтыг хүргэх зорилгоор "Glam Nation" гэсэн дэлхий тойрсон аялан тоглолтоо 2010 оны 6 сарын 4-нээс эхлүүлж 2010 оны 12 сарын 16 хүртэл амжилттай явуулж дууссан. 6 сарын дотор нийтдээ 113 шоуг 20 гаруй оронд тавьсан үнэхээр асар хөдөлмөрч хүн юм.

Ихэнхидээ алдартай гей хүмүүс кареераа эхэлж байх үедээ сексийн чиг, баримжаагаа нууж гарч ирдэг. Магадгүй энэ нь тэдний кареерт маш их нөлөөлдөг учраас. Харин нилээд алдаршиж, байр сууриа бүрэн олсоны дараа коминг аут хийдэг. Харин Адамын хувьд анх гарч ирэхдээ зоригтойгоор гей гэдгээ нуулгүйгээр ил, тод гарч ирсэнээрээ бусад одуудаас өөр юм. Түүнийг "Америкийн шүтээн" шоуны шилдэг 13 оролцогчийн тоонд багтах үеээр түүний хуучин найз залуутайгаа үнсэлдэж байгаа зураг нь интернетээр цацагдаж шуугиан тарьсан. Харин тэр үед Адам тэр зургийг өөрийнх нь зураг гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн үедээ ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Энэ талаар хожим тайлбарлахдаа "Би үнэхээр тухайн үед энэ шоуны ялагч болохыг хүсэж байсан. Хэрэв энэ үед өөрийгөө "гей" гэж мэдэгдэл хийвэл шоуны үр, дүнд нөлөөлөх байх гэж болгоомжилсон" гэж ярьжээ.

Хожим тэмцээний үр дүн гарсан хойно Адам америкийн хамгийн алдартай сэтгүүл болох "Rolling Stone"-д ярилцлага өгөхдөө "Намайг гей гэхэд хүмүүс нэг их гайхаад байхгүй байх гэж бодож байна" гэж хэлжээ. Ер нь Адам хэзээ ч өөрийгөө гей гэдгээ нууж байгаагүй хамгийн нээлттэй одуудын нэг юм.

Adam 2009 онд оны хамгийн их олны сонирхолыг татаж, шуугиан тарьсан алдартануудын жагсаалт болох "10 Most Fascinating People of 2009" жагсаалтад орсон. Мөн Adam "People" сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн секси эрэгтэй одуудын жагсаалт болох "Sexiest Male Celebrity 2010" жагсаалтыг тэргүүлсэн.

Адам ер нь маш нээлттэй, бодож санасанаа нуулгүй хэлдэг, зоригтой, хөдөлмөрч одуудын нэг юм. Үүгээрээ ч заримдаа хүмүүсийн санаанд багтамгүй үйлдлүүдийг хийж шуугиан тарьдагаараа алдартай.

Адамын хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан сенсаациудаас:

1. Түүнийг "Америкийн шүтээн" шоунд оролцож байх үед нь түүний хуучин найз залуутайгаа үнсэлдэж буй зураг болох "Drag Queen" стилээр хувцасласан зурагууд нь интернетээр цацагдсанаар түүнийг гей гэдэг анхны хардалтууд гарч эхэлсэн.


2. "Америкийн шүтээн" шоунд Kris Allen-д ялагдсан нь маш их шуугиан тарьсан. Энэ үеэр шоуны фэнүүд шоуны үр, дүнд будлиан гарсан гэж шоуны зохион байгуулагчидыг буруутгасан. Мөн шоуны төгсгөлийн үр, дүн гарах санал асуулгын үеэр зарим хүмүүс энэ шоунд гей залуу түрүүлэхийг хүсээгүй тул түүний өрсөлдөгчид санал өгүүлэх талаар маш том, том компанит ажлууд зохион байгуулагдсан гэсэн шуугиан. Ялангуяа үзэгчидэд үнэгүй гар утас Kris Allen-д санал өгөх зорилгоор тараагдсан, саналыг тоолох явцад будлиан гаргах, санал өгөх дугаарыг хүмүүст буруу өгөх зэрэг будлиан гарсан гэсэн шуугианууд.

3. "Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол 2009"-д шоуны үеэр тайзан дээр өөрийн "For Your Entertainment" гэсэн дуугаа дуулж байх үедээ басс гитарчин залуугаа барьж авч үнссэн. Энэ шоу нь тухайн үедээ Америкийн үндэсний телевизээр шууд цацагдаж байсан тул маш олон эцэг, эхчүүд үүнээс болж телевизэд гомдол гаргасан. Энэ гомдолоос шалтгаалан түүний "Өглөөний мэнд Америка" гэсэн ABC телевизийн нэвтрүүлэгт оролцох байсан гэрээ нь цуцлагдсан.

4. За тэгээд хамгийн ихээр шуугиан тарьсан зүйл нь мэдээж түүний авъяас, түүний гайхалтай уран бүтээлч сэтгэлэгээ, түүний чадалтай хоолой, түүний агуу их хөдөлмөрч зан, түүний зориг....

Friday, December 10, 2010

C.R.A.Z.Y. /2005/ - Canada

Энэ кино нь 2005 онд Канадын уран бүтээлчид франц хэлэн дээр хийсэн кино юм. Кинонд Зак хэмээх нэртэй нэгэн залуухан гей хөвгүүн хуучинсаг үзэлтэй эцэг, эх болон түүний дөрвөн ахын хамт өсдөг. Зак 1960 онд Крисмасын өдөр төрдөг бөгөөд мэдээ орсон цагаасаа хойш тэрээр Крисмасын өдрыг үзэн, яддаг. Тэрээр өөрийн сексийн чиг баримжааг ойлгох мөн түүнийгээ өөрийн хуучинсаг үзэлтэй аавд ойлгуулахын тулд нилээд тэмцдэг.

Cast
Marc-André Grondin as Zachary Beaulieu
Michel Côté as Gervais Beaulieu, the father
Danielle Proulx as Laurianne Beaulieu, the mother
Pierre-Luc Brillant as Raymond Beaulieu
Alex Gravel as Antoine Beaulieu
Maxime Tremblay as Christian Beaulieu
Mariloup Wolfe as Brigitte, Zac's first cousin
Francis Ducharme as Paul, Brigitte's boyfriend and interest of Zac's

C.R.A.Z.Y. movie trailer

Zachary Beaulieu (Marc-André Grondin) grows up in the turbulent Québec of the 1960s and 1970s. The second-youngest son of a father with "more than normal-level male hormones" and raised among four other brothers, Zac struggles to define his own identity, and deal with the conflict between his emerging sexuality and his intense desire to please his strict, temperamental and heteronormative father. One of the film's themes is the waning influence of the Catholic Church in Québec society during the Quiet Revolution.

Yossi & Jagger /2002/ - Israeli

Энэ кино нь 2002 онд хийгдсэн Изральд хийгдсэн. Кинонд Израль болон Лебаноны хэлийн зурвас дээрх дайнд оролцож буй цэргүүдийн амьдралыг харуулдаг.
Cast
Yossi-ийн дүрд Ohad Knoller
Lior Amichai буюу Jagger -ийн дүрд Yehuda Levi
Ophir-ийн дүрд Assi Cohen

Yossi (Ohad Knoller) commands a company of soldiers in the snow-covered mountains near Lebanon. In secrecy, he leads a passionate romantic relationship with his second-in-command officer, Lior (Yehuda Levi), who is called Jagger by everyone for his rock star-like handsomeness and his lip-syncing Mick Jagger. The pair, Yossi and Jagger, lead a loving, yet secret life together, venturing off to be alone and open with one another.