Saturday, December 25, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 3 - Gay Celebrities' Life and Success 3 - Joe McElderry

Миний бас нэгэн үзэх дуртай шоу болох "The X Factor" хэмээх шинэ дуучин хайж олдог шоуны Англи хувилбарын 2009 оны ялагч болох Joe McElderry-ийн тухай энэ удаа оруулахаар шийдлээ. Тэрээр 19-хөн настай шинээр гарч ирж буй залуухан дуучин юм.

Joe McElderry 1991 онд Англид төрсөн. Тэрээр 2009 онд "The X Factor" шоунд оролцон ялснаар Syco Music хөгжмийн компанитай 1 сая фунтын гэрээ хийх эрхийг олж авсан юм. Тэрээр урьд нь 2007 оныд мөн тус шоунд оролцсон боловч төдийлөн амжилттай оролцож чадаагүй. Гэсэн гэлээ ч тэрээр шантралгүй дахин 2 жилийн дараа шоунд эргэн ирж дахин оролцсоноор ялагч болсон юм.

Ингээд шоуны дараа тэрээр тус компанитай гэрээний дагуу хамтран ажиллаж "The Climb" хэмээх синглийг 2009 оны 12 сард гаргасан нь гарсан даруйдаа Англи болон Ирландын хөгжмийн ертөнцөнд амжилт дагуулж, сингли гарсан анхны өдөртөө 100 мянган хувь борлогдож мөн хөгжмийн чартуудад эхний байранд орж эхэлсэн байна. Мөн тэрээр 2010 оныд Хайтид болсон газар хөдлөлтийн хохирогчидод туслах хандивын ажил болон өсвөр насны хавдартай хүүхдүүдэд туслах хандивын ажилд оролцон ажиллаж хандивын санг өсгөх тоглолт хийсэн байна.

Joe дуулахаас гадна загварын ертөнцөд хүч үзэхээр шийдэн 2010 оны 3 сард "Next Models"-д загвар өмсөгчөөр ажиллахаар гэрээ байгуулсан байна. Мөн тэрээр "Metro Radio" хэмээх радиод хөтлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

2010 оны 7 дугаар сард Joe-ийн "Twitter" дахь хаягыг хэн нэгэн хакердаж түүний нэрийн өмнөөс түүний сексийн чиг, баримжааны талаар мессеж үлдээсэн нь түүнийг анх гей хэмээх шуугианы эхлэлийг тавьсан. Үүний дараагаар тэрээр өөрийн албан ёсны вэб сайтан дээр өөрийгөө гей гэдгийг батлан мэдэгдсэн бөгөөд өөрийн гэр бүлийнхэн болон фэнүүд нь түүнийг ойлгож хүлээн авч, дэмжсэн явдалд талархаж байгаагаа мөн илэрхийлжээ. Үүний дараагаар түүнийг ижил хүйстэнүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд туслаж дэмжих зорилготой Английн хамгийн том сайн дурын "Stonewall" хэмээх байгууллагаас түүнийг гей "role model /бусдад үлгэр дуурайлал болох/"-ээр зарлажээ.

Тэрээр мөн 2010 онд Английн хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслол болох "BRIT Award"-д түүний "The Climb" нь оны шилдэг синглээр нэр дэвшсэн байна.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.