Saturday, December 18, 2010

Алдартай гей одуудын амьдрал, амжилт 2 - Gay Celebrities' Life and Success 2 - Manvendra Singh Gohil

Өнөөдөр бас нэгэн сонирхолтой хүний тухай оруулахаар шийдлээ. Энэтхэг улсын Rajpipla хэмээх хотын язгууртан угсааны залгамжлагч, хунтайж Manvendra Singh Gohil тухай. Яагаад энэ хүн надад сонирхолтой санагдсан бэ гэхээр Энэтхэг хэмээх нилээд хатуу, дэг жаягтай тэр тусмаа хуулиндаа ижил хүйстэн байх нь буруу гэж тусгасан бөгөөд энэ хэргээр 10 хүртэл жилээр хүмүүсийг яллахаар тусгасан байдаг ийм хатуу хуультай оронд зоригтойгоор коминг аут хийж маш олон эсэргүүцэл, хүмүүсийн үзэн ядалт, эцэг эхийн хатуу шийдвэр зэргийг даван гарсан төдийгүй Энэтхэгт амьдарч буй өөрийн адил гей хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдэнд туслахын тулд өөрийн бие дайчилан ажиллаж байгаа нь үнэхээр өөрийн эрхгүй хүндэлмээр, зоригтой хүн юм.

Manvendra Singh Gohil 1965 оны 9 сард Энэтхэгийн язгууртан угсаатан гэр бүлийн цорын ганц угсаа залгамжлагч хунтайж болон төрсөн бөгөөд тэрээр дэлхий дахинаа өдгөө цорын ганц "коминг аут" хийсэн "openly gay" хунтайж гэгдэж байгаа. Дэлхийн улс, өнцөг бүрт олон хунтайжууд байдаг боловч тэдэн дундаас энэ хүн шиг коминг аут хийсэн хунтайж одоогоор гараагүй байгаа бөгөөд тэрээр анхны хүн юм.

Тэрээр 1991 онд эцэг, эхийн зохицуулалтаар гэрлэсэн бөгөөд удалгүй 1992 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэрээр энэ тухайгаа хожим ярихдаа: "Бидний гэрлэлт бол тэр чигээрээ буруу зүйл, алдаа, гамшиг байсан юм. Гэрлэлт маань хэзээ ч бүтэлтэй зүйл болоогүй. Би гэрлэсэнийхээ дараа би ямар нэгэн буруу зүйл хийсэн гэдгээ ухаарсан. Би тухайн үедээ гэрлэсэний дараа бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Учир нь би өөрийгөө гей гэдгийг тухайн үед мэдээгүй байсан бөгөөд хэн ч надад гей байх нь өвчин биш гэдгийг тухайн үед хэлээгүй байсан юм. Би үнэхээр тэр бүсгүйн амьдралыг үрсэндээ харамсаж байгаа бөгөөд энэ бүгд миний буруу байсан юи" гэжээ.

Тэрээр 2007 онд Америкийн алдарт ток шоу болох "Oprah Winfrey Show"-д оролцож өөрийн бүтэлгүй гэрлэлтийнхээ тухай болон хэрхэн коминг аут хийсэн, түүнийг түүний ард, түмэн болон гэр, бүлийнхэн хэрхэн хүлээн авсан зэрэг тухайгаа дэлгэргүй, нээлттэй ярилцлага өгсөн.


Хунтайж гэрлэлтээ цуцлуулсаны дараа нутгийн гей хүмүүст туслах, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр нийгмийн ажилд идэвхитэй оролцож эхэлсэн байна. Гэвч түүний гэр бүлийнхэн түүнийг жирийн хүмүүстэй холилдож, тэдэнтэй хамтран ажиллаж байгаад дургүйцэж байсан хэдий ч тэр энэхүү сайн дурын ажлаа орхилгүй үргэлжлүүлэн идэвхитэйгээр ажилласаар байсан юм.

Ингээд 2002 онд хунтайж ядаргаа болон сэтгэл зүйн уналтанд орж эмнэлэгт хэвтсэн бөгөөд энэ үед эмчид тэр өөрийн сексийн чиг, баримжааны тухай анх хэлжээ. Түүний эмч энэ тухай хунтайжын гэр бүлийнхэнд хэлсэнээр тэрээр гэр бүлийнхэндээ коминг аут хийсэн юм.

Хожим 2006 онд хунтайж нийт ард, түмэнд коминг аут хийхээр шийдэж сонинд ярилцлага өгөхдөө энэ тухайгаа хэлжээ. Тухайн үед түүнийг коминг аут хийхэд маш олон хүн түүнийг эцэргүүцэж, нутгийн ард, түмэн түүний зургийг гудамжинд шатааж, хунтайжын ээж нь түүнийг албан ёсоор "өөрийн хүүхэд биш болсон" гэж олон нийтэд зарлаж, түүний гэр бүлийнхэн түүнийг тэднийг үл хүндлэн гэр, бүлийн нэр төрийг унагсан хэмээн буруутгах зэрэг маш хүнд сэтгэл, санааны дайралтанд орсон. Гэвч тэр энэ бүгдийг даван туулсан бөгөөд одоо хүн бүр түүнийг хүлээн зөвшөөрч, ойлгодог болжээ.

Одоогоор хунтайж ижил хүйстэнүүдийн эрхийг хамгаалах, бэлгийн замын халдварт өвчин болон ДОХ өвчиний талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг нийгмийн ажилд идэвхитэйгээр оролцон ажиллаж байна.

Мөн хунтай 2009 онд Английн BBC телевизийн реалити шоу болох "Нууц хунтайж" гэсэн шоунд оролцсон байна. Энэ шоунд 3 өөр улсын хунтайжууд Англи улсад ирж өөрсдийгөө хунтайж гэдгээ нууцлан 3 долоо хоногийн турш жирийн хүний амьдралаар амьдарч, ажилладаг. Энэ хугацаанд тэд өөрсдийг нь хайрлаж чадах "жинхэнэ хайр"-аа олох нь тэдний зорилго юм.

Мэдээж Manvendra Singh Gohil хунтайжын хувьд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж чадах "найз залуу" олох нь түүний зорилго байсан юм.Харин түүнтэй хамтран шоунд оролцсон бусад хунтайжууд түүний сексийн чиг, баримжаанаас болж түүнтэй бага зэрэг үл ойлголцол үүсгэдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.